
Хятадын Ардын банкнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2022 оны гуравдугаар улирлын эцэст Хятадын санхүүгийн салбарын байгууллагуудын нийт хөрөнгө 413.46 триллион юань байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөн юм. Үүнд, банкны байгууллагын нийт хөрөнгө 373.88 триллион юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2 хувиар өссөн байна. Үнэт цаасны байгууллагуудын нийт хөрөнгө 12.87 триллион юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувиар өссөн юм. Даатгалын байгууллагын нийт хөрөнгө 26.71 триллион юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.8 хувиар өсжээ.
Мөн энэ хугацаанд санхүүгийн байгууллагуудын өр төлбөр 376.61 триллион юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3 хувиар өссөн байна. Тэдгээрийн дотор банкны байгууллагуудын өр төлбөр 342.94 триллион юань байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувиар өссөн юм. Үнэт цаасны байгууллагуудын өр төлбөр 9.68 триллион юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хувиар өсөж, даатгалын байгууллагуудын өр төлбөр 23.98 триллион юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.7 хувиар өссөн байна.










Сэтгэгдэл (0)