Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 18:00 цагт хаагдах бөгөөд шалгуулагчид http://eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан бүртгэлийн дугаар, нууц үг авч, зургаа оруулснаар албан ёсоор баталгаажна.
Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын хүрээ 10-12 ангид ижил байх ч шалгалтын сэдэв болон материал нь өөр байна.
10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин шалгалт өгөхгүй байж болно. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж оноогоо ахиулах боломжтой аж.










Сэтгэгдэл (0)