Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо.

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн алба хамтран зохион байгуулсан Хятад-Монголын хэвлэл мэдээллийн XIII форум “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” уриан дор Бээжин, Хөххот, Улаанбаатар хотод өнөөдөр буюу 12-р сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчю, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ нар тус тус үндсэн илтгэлийг тавьсан бол Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны дэд дарга Лю Сыян, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль Орчин, Хүнс, Хөдөө, Аж Ахуйн Байнгын Хорооны дарга Б.Саранчимэг, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулах хэлтсийн дарга Жэн Хунфань нар тус тус үг хэллээ.
Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга Тянь Юйхун БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны мэндчилгээг уншин танилцуулж, Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр форумд мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн “Хүн, байгалийн хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохын төлөө нэгдэцгээе” нэртэй санаачилгыг уншин танилцуулжээ.
Сайд Хуан Рүньчю илтгэлдээ “Хятад, Монгол хоёр улсын уул усаараа залгалдсан, бие биеийнхээ сайн найрамдалтай хөрш болно. Олон жилийн турш талууд бодлогын яриа хэлцэл хийж, чадварын бүтээн байгуулалт зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг зохион байгуулж, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг арилгах өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа, агаарын бохирдлоос сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг салбарт нягт яриа хэлцэл хийсэн байна. Форумд оролцож байгаа хүндэт зочид болон сэтгүүлчид энэ удаагийн форумаар боломж болгож, өндөр түвшний экологийн орчны мэдээ солилцоо өрнүүлж, Хятад, Монгол хоёр улсын экологийн орчныг хамгаалах ажлын ахиц болон хамтын ажиллагааны үр дүнг бүх талаар мэдээлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагш хөгжүүлэхэд шинэ хүч нэмэхийг хүсье” гэжээ.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ илтгэлдээ “Монгол, Хятад улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урт хугацааны турш хоёр улсын байгаль орчин, экологийн хамгаалалтад анхаарлаа хандуулж, идэвхтэй хүчин чармайлт гаргасаар ирсэн. Бид хамтдаа хичээн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон гэр орноо бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр оруулъя” гэжээ.
Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны дэд дарга Лю Сыян, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулах хэлтсийн дарга Жэн Хунфань нар хэлсэн үгэндээ “Хоёр улсын хэвлэл мэдээллийн сэтгүүлчид нягт хамтарч, шороон шуурга, цөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд холбоос болгож, ойжуулалтаар гүүр болгож, солилцоог тасралтгүй эрчимжүүлж, нэгдмэл ойлголтоо нягтруулж, найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг хамтдаа цогцлоож, цэлмэг тэнгэр цэнгэг усыг хамтдаа сахин хамгаалцгаая” хэмээн онцолжээ.
Хятад, Монгол хоёр улсын экологийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 120 гаруй хүндэт зочин, төлөөлөгчид оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргийг хэрхэн илүү сайн гүйцэтгэх тухай яриа хэлэлцээ хийж, хоёр улсын байгаль орчин, экологийг хамгаалах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцжээ.
Мөн үеэр Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл "Өнөөдөр" сонин, ӨМӨЗО-ы Өдрийн сонины хороотой, UBS телевиз Өвөр Монголын радио, телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
скачать dle 12.0