Дөрвөн хүүхдийн ээж Х.Бахадгүл, түүний дөрвөн сартай хүү хоёул хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр өвчилжээ. Х.Бахадгүл 32 настай бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард хөхний хорт хавдрын хожуу шат гэж оношлогдсон бол дөрвөн сартай хүү нь зүрхний ховдол таславчиндаа маш том хэмжээний маш ховор төрлийн хоргүй хавдартай болох нь тогтоогдсон байна.
Х.Бахадгүл бүсгүй онош тодроод өнгөрсөн хугацаанд химийн эмчилгээнд орсон ч үр дүн өгөхгүй байгаа аж. Мөн хүүгийнх нь хавдрыг Монголд эмчлэх боломжгүй гэх хариуг авчээ. Харин ээж, хүү хоёрыг өвчнийг Турк улсын “Мелипол” эмнэлэг эмчлэх бүрэн боломжтой гэдэг хариу ирүүлжээ. Нийт зардал нь 150 сая төгрөг болох аж. Эмч нар хагалгааг маш яаралтай хийх шаардлагатай гэснээр ээж, хүү хоёр Монголын ард түмнээс тусламжийн гараа сунгахыг гуйж манай сонины редакцид хандлаа.
Ээж, хүү хоёртой холбогдож, туслахыг хүсвэл 9995-2100, 99867496 утсаар холбогдох боломжтой. Хандивын данс “Хаан” банкны нөхөр Ш.Болотвекийн эзэмшдэг 5064126900 дансанд сэтгэлийн хандиваа өргөхийг уриалж байна.











Сэтгэгдэл (0)