Хятадын Үндэсний статистикийн газраас гаргасан тайланд дурдсанаар, 75 жилийн турш, Хятадад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал эрс сайжирсан байна. Хятадад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сүлжээ 1.4 тэрбум хүн амыг хамарсан эмчилгээний баталгааны сүлжээ болон хот, хөдөөг хамарсан гурван түвшний эмнэлгийн үйлчилгээний сүлжээнд хамрагджээ.
Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2020 онд 80.88 болж, 1981 оныхоос 11.61 насаар нэмэгдсэн байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон амаржсан эхийн эндэгдэл 1990 онд 88.8/100,000 байсан бол 2023 онд 15.1/100,000 болж буурчээ. Шинээр төрсөн хүүхдийн эндэгдэл, нярайн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1991 онд тус тус 33.1‰, 50.2‰, 61.0‰ байсан бол 2023 онд 2.8‰, 4.5‰, 6.2‰ болж буурсан нь эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн байдал илт сайжирсаныг гэрчлэх үзүүлэлт юм.
Сэтгэгдэл (0)