Циркийн уулзвараас "Барс" захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу аравдугаар сарын 6-ны 06:00 цагт нээнэ. Энэ хүрээнд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр тухайн байршилд ажиллалаа.
Тэрбээр “Циркийн уулзвараас "Барс" захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг өчигдөр буюу аравдугаар сарын 4-ний 22:00 цагаас хаан, засварлаж эхэлсэн. Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу аравдугаар сарын 6-ны 06:00 цагт нээнэ. Мөн адил цаг хугацаанд буюу аравдугаар сарын 4-ний 22:00 цагаас Архивын ерөнхий газраас Хурдны замын эхлэл хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг хаасан бөгөөд аравдугаар сарын 8-ны 06:00 цагт нээхээр ажиллаж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаан байгаа тул бид аль болох богино хугацаанд авто замын засвар шинэчлэлтийн ажлаа хийхийг зорьж буй. Тодруулбал, бэлтгэл ажлаа сайтар ханган, авто замын хөдөлгөөнийг хаах үеэр буюу 24-48 цагийн хооронд авто замын асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа юм” гэв.
Түүнчлэн “Улаанбаатар мэдээ” фейсбүүк хуудаст авто зам хаах байршлуудын мэдээллийг тухай бүр мэдээлж байгаа тул албаны эх сурвалжаас үнэн, бодитой мэдээллийг авч, иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)