АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ


Б.Гарьд
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нарыг өчигдөр /2024.9.16/  АТГ-ын мөрдөгчид баривчилжээ. Тэд  авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. 
Тодруулбал, Л.Бямбасүрэн, А.Төвшин нар нь ЭМДЕГ-ынхаа ажилтнуудтай хуйвалдаж, хувийн болон улсын эмнэлгээс даатгалаар олгох мөнгөнөөс хувь нэхдэг. Мөн өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар нэмж, хясан боогдуулж удаа дараа авлига болгон авч байсан болзошгүй юм байна. 
Уг нь ЭМДЕГ нь монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэх үүрэгтэй. 
Л.Бямбүрэнгийн хувьд 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч, 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч, 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч, 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч, 2003-2006 онд НМХГ-т хэлтсийн дарга, 2006-2008 онд НМХГ-т дэд дарга, 2008-2012 онд НМХГ-ын дарга, 2015-2016 онд МХЕГ-т Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайд, 2020 оноос хойш ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0