Залуу зохиолчдын 9-р бага хурал Бээжинд өндөрлөлөө

Есдүгээр сарын 3-ны өдөр Бээжин хотод Залуу зохиолчдын үндэсний 9-р бага хурал өндөрлөв. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын яамны сайд Ли Шүлэй оролцож, үг хэллээ.

Энэ удаагийн бага хурал нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний утга зохиол, урлагийн салбарын симпозиумын 10 жилийн ойн хүрээнд хийсэн чухал арга хэмжээ бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын чухал үзэл санааг хэрэгжүүлэх, утга зохиолын салбарын хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилготой юм. Энэ нь залуу үеийн зохиолчдыг соёлын шинэ үүрэг зорилгоо хүлээж, утга зохиолын оргилд гарахыг эрмэлзэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хуралд оролцсон төлөөлөгчид үзжээ. 

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, Хятадын зохиолчдын нийгэмлэгийн дарга Те Нин хаалтын ёслолд оролцов.

скачать dle 12.0