Дархлаа муудах нь хамаг өвчний эх үүсвэр болдог

Өвлийн улиралд ханиад томуу эрс нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа даалгүй өвчтөнөө буцаасаар өнгөрдөг. Өвөлжин янз бүрийн эм бэлдмэлээр биеэ хордуулж арай хийж хаврын улиралтай золгох нь бий. Улаанбаатар хотын нийт хүн амын дунд амьсгалын тогтолцооны өвчин 14.1 хувийг эзэлдэг аж. Судалгаагаар энэ тоо өвлийн улиралд эрс нэмэгддэг байна. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж, агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж байгаатай холбогдуулан хүний эрүүл мэнд ихээхэн заналхийлтэд өртөөд байгаа юм. Нийт өвчлөлийн дийлэнх хувийг амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин эзэлдэг байна. Биеийн дархлаа сулрах нь бүх өвчний шалтгаан болдог. Ихэнх үрэвсэлт өвчин нь дархлаа суларсны үр дүнд идэвхитэй болдог байна. Иймд эмч нар биеийн дархлааг сайжруулах шаардлагатайг зөвлөдөг аж. 2018 оны байдлаар хүн амын амьсгалын тогтолцооны өвчлөлийн хамгийн их буюу 20.2 хувийг хатгалгаа өвчин эзэлдэг бол үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа 70.9 хувийг эзэлдэг харамсалтай тоо баримт байдаг. Тиймээс хүн бүр дор бүрнээ дархлаагаа сайжруулахад анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэснээр өвлийн улирлыг айх зүйлгүй даван гарах юм. Дархлаагаа суларч байгааг доорх шинж тэмдгээр мэдэх боломжтой. Үүнд:
-бие амархан эцэж сульдах
-архаг ядаргаатай болох
-нозоорч нойр хүрэх
-нойргүйдэх
-толгой өвдөх
-булчин, үе мөч хөндүүрлэх
скачать dle 12.0