Хурхирахыг хэвийн үзэгдэл гэж хүмүүс эндүүрэх нь элбэг байдаг ч энэ нь эрүүл мэндэд ноцтой үр дагавартай.
- Хурхирах гэдэг нь унтаж байгаа хүний амьсгалах үедээ гаргаж буй хажуугийн хүмүүст сонсогдох маш таагүй дуу авиа юм. Энэхүү чимээ нь хэлний уг болон залгиурын арын хананд зөөлөн тагнай хүүхэн хэлний чичирхийллээс үүсдэг. Унтах үед залгиурын арын ханын зөөлөн эд болон хэлний булчингууд сулардаг.
Хэл арагш унаж агаар дамжих зам нарийсдаг. Нарийхан замаар агаар дамжихад агаарын хөдөлгөөн хурдсан хуйлрал үүсгэж булчингууд нэг нэгнийхээ эсрэг чичирхийлснээр хурхирах дуу авиа үүсдэг. Бачуухан замаар саатсан агаарын даралт ихэсвэл хурхиралт улам чангардаг. Унтаж амарч байх үедээ хурхирснаар бүрэн тайван нойрсож чадахгүй.
Унтах хэмнэл алдагдсанаар өдөр нойрмоглох, гүйцэт амрахгүй гэх мэт наад захын зовиурууд бий болдог. Цаашилбал эрүүл мэндэд ноцтой нөлөөлж яваандаа зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, артерийн даралт нэмэгдэх зэргийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог.
Нойрон дунд амьсгал бөглөрөх нь зүрх судасны өвчний халгаат хүчин зүйлийг нэмэгдүүлж артерийн даралт ихсэх, ой ухаан муудах, анхаарал төвлөрөлт сарних, ажлын чадвар буурах, аваар осолд орох, гэр бүлийн бухимдал зэрэгт хүргэдэг.

- Хэн нэгэн танд хурхирч байгаа тухай чинь гомдоллож хэлж байсан
- Танд өөрт чинь унтаж байх үедээ амьсгаа багтрах буюу амьсгал бөглөрөх тохиолдол байсан
- Та өдөржингөө хэт их нойрмоглодог
- Таны ажлын чадвар буурах болон анхаарал төвлөрөлт сарних тохиолдол байсан зэрэг шинж тэмдгүүдийг өөрөө мэдрэх буюу ойр дотныхон чинь хэлбэл нойрон дунд амьсгал бөглөрөх хам шинжтэй илэрсэн бол заавал эмчлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)