Саяхан Хятад улсын бие даан бүтээсэн "Шян Юнь" AS700 нисгэгчтэй агаарын хөлөг 1000 км нисч, муж, бүс нутгийг дамнасан хол зайн анхны нислэгээ хийж, Гуаншигийн Яншөүд газардав. 8-р сарын 23-наас эхлэн "Шян Юнь" агаарын хөлөг энд 20 хоногийн турш туршилтын журмаар ажиллах юм.
"Шян Юнь" AS700 нисгэгчтэй агаарын хөлгийн туршилтын ажиллагааны үеэр өдөр тутмын нислэг үйлдэх хугацаа нь 12:30-14:30 цагийн хооронд болох ажээ.
AS700 нисгэгчтэй агаарын хөлөг нь Хятад улсын бие даан бүтээсэн иргэний нисгэгчтэй агаарын хөлөг юм. Энэ нь нүүрстөрөгч багатай, аюулгүй, хэмнэлттэй онцлог шинжтэй бөгөөд ойрын зайд босоо хөөрөлт, буулт хийх боломжтой. Агаарын хөлгийн хөөрөх хамгийн дээд жин нь 4 тонноос дээш, хамгийн их нислэгийн зай нь 700 километр, 10 гаруй хүн тээвэрлэх чадалтай. Төлөвлөгөөний дагуу энэ онд анхны агаарын хөлгийг нийлүүлнэ.
Сэтгэгдэл (0)