Орон нутгийн цагаар 8-р сарын 25-нд, ОХУ-ын БХЯ мэдэгдэхдээ, Оросын арми олон чиглэлд Украины армийн хүн хүч, техник хэрэгсэл рүү довтлов гэжээ. Украины ЗХЖШ дайны тайлан гаргаж, Покровскийн чиглэлд нөхцөл байдал хамгийн хурцадмал хэвээр байгаа гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам 25-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн өдөр Оросын зэвсэгт хүчний олон арми олон чиглэлд Украины армийн хүн хүч, техник хэрэгсэл рүү довтолж, гадаадын хөлсний цэргүүдийг байршуулах түр цэгийг устгасан байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин АНУ-д үйлдвэрлэсэн 8 "Хаймарс" пуужин, 41 нисгэгчгүй онгоцыг устгав гэжээ.
Украины ЗХЖШ мөн өдөр байлдааны тайлан нийтэлж, тухайн өдрийн үдээс хойших байдлаар фронтын бүс нутагт 68 удаагийн тулалдаан болж, Покровскийн чиглэлд байдал хамгийн хурцадмал бөгөөд олон газард байлдаан үргэлжилж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)