Орон нутгийн цагаар 8-р сарын 25-нд, Ливаны Хезболла бүлэглэл мэдэгдэхдээ, тус байгууллагын цэргийн ахлах командлагч Шукурыг Израиль алсны хариуд тухайн өдөр Израиль руу их хэмжээний дайралт хийсэн гэв. Израилийн батлан хамгаалах арми мөн өдөр хэлэхдээ, Израилийн арми Ливаны Хезболла бүлэглэл довтолгоо хийхээс өмнө Ливан дахь объектуудад урьдчилан сэргийлэх цохилт өгсөн гэжээ. Ливаны хэвлэлүүд Израилийн агаарын цохилт ноцтой хохирол учруулсан гэж мэдээлжээ.
Израилийн батлан хамгаалах хүчин мэдэгдэл гаргаж, мөн өдөр, Ливаны Хезболла бүлэглэл Израиль руу чиглэсэн нийт 210 орчим пуужин, 20 нисгэгчгүй онгоц хөөргөж, пуужингийн ихэнхийг агаарын довтолгооноос хамгаалах систем сөнөөсөн буюу эзгүй газарт унаж, Израилийн цэргийн баазууд дайралтанд өртөөгүй. Гэвч пуужингийн хэлтэрхийнүүд далайн эргийн Акре хотын нэгэн байшинг онож, энгийн иргэд шархадсан гэжээ. Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Хагари хэлэхдээ, Хезболлагийн довтлох төлөвлөгөөг Израилийн арми үндсэндээ устгав гэжээ.
Сэтгэгдэл (0)