Д.Тэгшбаяр Эрдэнэс Тавантолгой ХК руу дайраад бүтэлгүйтэв үү

Трансперенси Интернэшнл байгууллагын зөвлөх Д.Тэгшбаяр нь олонд танигдах гэж их л ядаж, Авлигын индекс зарлахад төрийг муулж үзээд анхаарлын төвд орно гэсэн явсангүй. Түүнийг олон улсын байгууллагад ажиллаж байсныг үнэлэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилсон гэгддэг. Төд удалгүй Д.Тэгшбаяр олны танил болох аргаа нарийсган тус компани руу дайрч эхэлсэн ч бас л бүтэлгүйтэж байгаа харагдана. Д.Тэгшбаяр Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, саяхан Хөгжлийн банктай холбоотой хэрэгт ял авсан Ч.Отгочулуутай 10 орчим жил ханилан суусныг тэр бүр хүн мэдэхгүй. Хар багаасаа ханилан суусан Ч.Отгочулууг 10-аад жилийн өмнө залуу амрагаар сольсноор улс төрийн карьераа эхлүүлсэн тухай яриа бий. Түүнийг ийнхүү хуурамч мэдээллээр попрох болсон зүрх зоригийг нэг хүн өгдөг гэсэн шуум явдаг ба түүний одоогийн амрагийг хууль хүчний байгууллагын удирдах албан тушаалтан гэх. Харилцаагаа олны нүднээс нуудаг ч хааяадаа хамт явж харагддагийг ойр тойрны хүмүүс хэлдэг. Д.Тэгшбаяр өөрийг нь хамгаалах артайдаа даналздаг ч хааны алба халаатайг ухамсарлах цаг ирэх биз ээ.
скачать dle 12.0