Терроризмын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулжээ

8 дугаар сарын 21 нь терроризмын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр. Мөн өдөр НҮБ үйл ажиллагаа зохион байгуулж, терроризмын хохирогчид  болон золоор амьд үлдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж, “Терроризм энэ дэлхий дээр хөл тавих газар байхгүй” гэдгийг сануулсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн өдөр "Энх тайвны дуу хоолой: Терроризмын хохирогчид бол энх тайвныг дэмжигчид, сурган хүмүүжүүлэгчид" сэдэвт өндөр түвшний онлайн арга хэмжээний үеэр видео илтгэл тавьж, терроризмын үйлдлүүд нь хүний санаанд багтамгүй уй гашууг төрүүлж, салж сарнисан гэр бүл, хороолол гээд цөм бүрмөсөн өөрчлөгдөж, хэзээ ч бүрэн эдгэрдэггүй сорви үлдээж байна гэв.

Антонио Гутерриш хэлэхдээ, хувь хүний хохирлын талаар тунгаан бодож, бусдыг сургах нь "туйлын зоригтой үйлдэл" юм. Терроризмын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөртэй холбоотой үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн зорилго нь сонсож, сурч мэдэхийг хүмүүст уриалан, “Бид үргэлж итгэл найдварын гэрэл гэгээг хайх ёстой” гэдгийг сануулахад оршиж байна гэжээ.

скачать dle 12.0