Орон нутгийн цагаар 8-р сарын 21-нд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Украины зэвсэгт хүчин барууны дэмжлэггүйгээр Курск муж руу довтолсон хэмээн барууныхан мэдэгдсэн нь худлаа гэжээ.
Захарова хэлэхдээ, Англи-Америкийн "Англо-Саксон" хос тэргүүлж, түүнчлэн НАТО-гийн орнууд, тэр дундаа Киевийн дэглэм зэрэг нь Курск муж руу хийсэн халдлагын "хамгийн тохиромжтой өдөөгч" болон "материаллаг ивээн тэтгэгчид" юм, түүгээр ч зогсохгүй Киевийн дэглэмд туслан Орос дахь байг онилж байгаа "гүйцэтгэгч" юм. Украины арми энэ сарын 6-наас ОХУ-ын Курск муж руу довтолж, улмаар тус мужид хоёр талын хооронд ширүүн мөргөлдөөн үүссэн юм гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 12-нд Оросын өмнөд хилийн байдлын асуудлаар хурал хийхдээ, хилийн бүс нутагт Украины тал удаа дараа өдөөн хатгасан үйлдлүүд хийсэн явдалд Орос эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна гэжээ.
Сэтгэгдэл (0)