Хятад Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 6-р форум болон Хятад, Африкийн зөвлөх нарын өндөр түвшний яриа хэлэлцээ өнөөдөр /202.4.08.21/-нд Бээжин хотноо нээгдлээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Ли Шүлэй нээлтийн ёслолд оролцон үг хэлжээ.
Форумд оролцогсдын үзэж буйгаар, Хятад Африк орчин үеийн шинэчлэлт хийж олсон томоохон амжилт нь хөгжиж буй орнууд өөрийн орны бодит нөхцөл байдалд үндэслэн орчин үеийн шинэчлэлийн замаа сунгах бүрэн эрхтэй бөгөөд бүрэн чадвартай гэдийг харуулж байна. Орчин үеийн шинэчлэлийг Хятад, Африкийн олон нийтийн санаа бодол, судалгаа, зөвлөх байгууллагын тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрт оруулан, хөгжиж буй орнуудын орчин үеийн шинэчлэлийн үзэл баримтлал ба туршлагыг гүнзгий судлан, түгээн дэлгэрүүлж, илүү өндөр чанарын, илүү уян хатан, илүү хүртээмжтэй, багтаамжтай хамтын хөгжлийн замналыг нээж, хөгжиж буй орнуудын орчин үеийн шинэчлэл хийх явцад тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх юм.
Сэтгэгдэл (0)