Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээр болов

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 15-нд Катарын нийслэл Доха хотод Газын зурваст гал зогсоох тухай шинэ ээлжийн хэлэлцээ боллоо. Хэлэлцээнд Катар, Египет, Америк, Израилийн төлөөлөгчид оролцсон бол Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн \ХАМАС\ мөн өдрийн хэлэлцээнд оролцоогүй.

15-ны өдөр Дохад болсон Газын зурваст гал зогсоох шинэ ээлжийн хэлэлцээнд, шинэ үе шатны мөргөлдөөнийг аль болох хурдан дуусгахыг Палестин, Израилийн ард иргэд найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хэлэлцээгээр эрхтэн гал зогсоож, мөргөлдөөнийг дуусгана гэж найдаж байна. Энэ мөргөлдөөнд маш олон хүн амь насаа алдсан. Дайны улмаас бид ядарч туйлдаж байна гэж орон гэргүй хүмүүс хэллээ. Тэд мөн хэлэхдээ, бид бол азаар амьд үлдсэн хүмүүс, гэр орондоо харимаар байна. Эртхэн гэрээ хэлэлцээр тохиролцож, дайныг зогсоож, бидэнд арга ухаан бодож өгөөч. Хар даа, эмэгтэйчүүд гудамжинд амьдарч, хоол унд ч олдохгүй, унтаж хэвтэх газар ч алга, гудамжинд гуйлга гуйж байна.

Израилийн барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн Израилийн засгийн газарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, Израильд илүү их дарамт шахалт үзүүлж, гал зогсоох хэлэлцээрт хүрч, барьцаалагдсан хүмүүсийг суллаж, эх орондоо эргэн ирж, гэр бүлийнхэнтэйгээ нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгээс уриалжээ.

Барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн: Өнөөдөр хэлэлцээ хийнэ гэдгийг бид мэдэж байгаа ч Израилийн төлөөлөгчид гал зогсоох гэрээнд нухацтай гарын үсэг зурна гэдэгт найдвар алдарч байна. Энэ асуудлыг шийдэхэд туслахыг дэлхийн улс орнуудад уриалж байна. Израилийн засгийн газарт аль болох дарамт шахалт үзүүлэхийг уриалж байна. Ялангуяа Израилийн засгийн газар юу ч хийхгүй, ажлыг гацааж, хоригдлуудыг солилцох гэрээнд гарын үсэг зурахаас зайлсхийж байна. Хэрвээ өнөөдөр буюу ойрын хэдэн хоногт хэлэлцээрт гарын үсэг зурахгүй бол Израиль руу буцасны хэрэг алга гэж хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчдөд хадан хэлсэн байна.

скачать dle 12.0