АНУ нэг талаар энхийн хэлэлцээр хийхийг дэмжих дүр эсгэж байгаа боловч нөгөө талаар Израйльд зэвсэг нийлүүлсээр байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн эргэлзээг төрүүлж байна. Орон нутгийн цагаар 13-ны өдөр Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний (ХАМАС) албаны хүн Усама Хамдан ярилцлага өгөхдөө, Газын бүсэд гал зогсоох хэлэлцээрт зуучлах АНУ-ын хүчин чармайлтад ХАМАС итгэл алдарч байна. Хэлэлцээр, зуучлалын явцад АНУ Израильд шахалт үзүүлээгүй, ямар ч "бодит хүчин чармайлт" гаргаагүй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, АНУ зарим санаачилга дэвшүүлсэн ч Израиль хүлээж авах эсэх талаар АНУ баталгаа өгч чадаагүй. 5-р сарын 5-нд бид энхийн саналыг батлах үед Америкийн ТТГ-ын дарга Бернс Каирт байсан бөгөөд Израиль уг саналыг хүлээн авна гэж хэлсэн, дараа нь ХАМАС үүнийг хүлээн авах үед АНУ Израилийг ятгаж чадаагүй. Миний бодлоор АНУ Израильд дарамт шахалт үзүүлээгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)