Будала ордонд жуулчид ихтэй байна


Будала ордон Лхас хотын баруун хойд хэсгийн Улаан \марбур\ уулан дээр бадарладаг. Дэлхийд алдартай эртний ордон хэлбэрийн барилгын цогцолбор бөгөөд Хятадын архитектурын шилдэг төлөөлөл барилгын нэг юм. Барилга байгууламжийн өвөрмөц хэв маяг, түүх соёл нь олон газрын жуулчдыг татсаар байна. 


2024 оны 3-р сарын эцсийн байдлаар Будала ордон дотоод гадаадын нийт 291 мянга 377 жуулчин хүлээн авч, өдөрт 4000 гаруй жуулчин хүлээн авчээ. Зургадугаар сард аялал жуулчлалын оргил үе эхэлж байгаа тул, аялал жуулчлалын зах зээлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор, өөртөө засах орон илүү олон жуулчин хүлээн авах бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна гэж Төвөдийн соёл, аялал жуулчлалын ажил хариуцсан албаны хүн хэллээ.

скачать dle 12.0