"Ковид-19" цар тахал дэлхийн хэмжээнд дэгдээд бараг гурван жилийн нүүр үзэж байна. Өөрийн улс орны нөхцөл байдалд суурилан халдвар хамгааллын дэглэмийн бодлого тогтоож, ард түмнийхээ амь нас эрүүл мэндийг хамгийн дээд хэмжээнд хамгаалж, нийгмийн эдийн засгийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн доод хэмжээнд байлгахыг дэлхийн улс орнууд хичээн ажилласаар ирсэн юм.
Хятад улсын хувьд энэхүү гурван жилийн хугацаанд ХКН ба Засгийн газраас Хятадын хүн ам олон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан цар тахлыг эсэргүүцэх явцад хөл хорио тогтоох, “о ковид” зэрэг улс орны нөхцөл байдалд нийцсэн халдвар хамгааллын дэглэм бодлогыг тогтоон, ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг тодорхой хэмжээнд түрүүн байранд тавьж, зарчимтай ажилласнаар Хятад улс Үханыг хамгаалах, Хүбэйг хамгаалах тэмцэлд амжилт гаргасан байна. Үүнчлэн зуу гаруй удаагийн бөөгнөрлийн халдварыг үр дүнтэй аргацаасан бөгөөд таван удаагийн дэлхийн цар тахлын дайралтыг үр дүнтэй даван туулж, дэлхийн хэмжээнд цар тахлаас болж халдвар авсан тохиолдол болон амиа алдсан хүний тоогоор хамгийн бага улс болсныг доорх тоо бүртгэл гэрчлэх болно.
Дэлхийн эрүүл мэндийн зохион байгуулалтаас 2022 оны 12-р сарын13-ны өдрийн нийтэлсэн тоон үзүүлэлтээс үзвэл дэлхийн хэмжээнд "Ковид-19" цар тахлын халдвар авсан тохиолдол 645 сая, нас барсан 6.63 сая байгаа бол Хятадын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд Хятадын эх газрын хэмжээнд цар тахлын халдвар авсан тохиолдол 360 мянга, нас барсан 5235 гэж бүртгүүлжээ. Гурван жилийн халдвар хамгааллын практик нь Хятадын халдвар хамгааллын бодлого хамгийн үр дүнтэй бөгөөд ард түмэн, амь насыг дээдлэн ажилласныг харуулж чадсан байна.
Хятад улс халдвар хамгаалал ба эдийн засаг нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицолдуулан ажиллуулснаар 2021 онд Хятадын эдийн засгийн өсөлт 8.1 хувьд хүрсэн нь дэлхийн бусад улсаас хол давсан. Энэ оны эхний гурван улиралд Хятадын импорт, экспортын ерөнхий хэмжээ мөн үеэс 9.9 хувиар өсөж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг тогтвортой бэлэн байдалд баталж чадсан байна. Үүгээр ч барахгүй гурван жилийн турш Хятад улс цар тахлын хүрээнд халдвар хамгааллын арга хэлбэр, туршлага сургамжийг дэлхий нийтэд хандан хуваалцсан төдийгүй чадлаараа туслалцаа үзүүлсээр ирсэн юм. Тухайлбал 120 гаруй улс орон, олон улсын зохион байгуулалтад 2.2 тэрбум вакцинаар тусалж, 200 гаруй улс оронд халдвар хамгааллын эд материалыг хангасан буюу экспортолсон байна. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн хөгжлийн тэргүүлэгч асан (Economic and Social Council--ECOSOC) Munir Akram "Хятад улс нь цар тахлын эсрэг тэмцлийн хувьд дэлхийн чанартай жишигт хүрч, дэлхийн цар тахлын эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийг мартаж болохгүй" гэжээ.
Гурван жилийн хугацаатай цар тахлын эсрэг тэмцэл тодорхой амжилтад хүрсэн суурин дээр коронагийн шинэ нөхцөл байдалд үндэслэн Хятад улс халдвар хамгааллын дэглэмийг өөрчилж, эрсдэлт орон нутгийг шинжлэх ухаанчаар хуваарилах, тусгаарлалтын арга хэлбэрээ оновчтой тогтоох, ахмад настныг вакцинд хамруулахыг ахиулах зэрэг арван талын агуулгыг багтааж олон нийтэд хандан гаргасан байна. Энэ нь гурван жилийн үр дүнтэй ажилласан Хятад улсын халдвар хамгааллын дэглэмийг өөрчлөх боломж нөхцөлийг хангасан гэж хэлж болно. Дэлхийн шинжлэх ухааны судалгаагаар цар тахал дэгдсэн эхэн үетэй харьцуулбал коронавирус, омикрон вирусний хүчин чадал суларсан бөгөөд Хятад улсын вакцинжуулалт 90 хувийг давж, дархлалын бат бэх суурыг бүрэлдүүлээд байна. Үүний зэрэгцээ Хятад улс цар тахлын үлэмж туршлагыг хуримтлуулж, эм бэлдмэлийн судалгаа, эмчилгээний бараа материалыг хангах хүчин илт сайжирсан байна. Тус дэглэмийн өөрчлөлт нь богино хугацаанд халдвар авах тохиолдол нэмэгдэх, эмнэлгийн нөөц хомсдох, нийт иргэд дасан зохицох байдал хүрэх нь зайлшгүй юм.
Хятадын Засгийн газраас нийт иргэд ялангуяа ахмад настнуудыг вакцинд хамруулахыг чангатгаж, хотын эмчилгээний тусламжийн системийг сайжруулж, эм бэлдмэл ба эмчилгээний эд материалыг хангах бэлэн байдлыг чангатгах хэрэгтэй гэж шаардаж байна. Энэ нь цар тахлын шинэ нөхцөл байдлыг даган зохицох төдийгүй халдвар хамгааллын дэглэмийг даган зохицох үе шатыг даван туулахад шаардлага авч байгаа юм.











Сэтгэгдэл (0)