Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орлоо

Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Тэгш-Өлзий” төвийн шинэ байр нь эмчилгээ үйлчилгээний 15 өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт бүхий  ариун цэврийн  хоёр өрөөтэй, мөн авто машины зогсоолтой юм.
“Тэгш-Өлзий” төв одоо  шинэ байрандаа нийт 23 эмч ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 13987 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Төвийн барилгын ажлыг Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар, “Бум Констракшн” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
скачать dle 12.0