Газын зурваст барьсан усан онгоцны түр зогсоолыг засварлана


Орон нутгийн цагаар 5-р сарын 28-нд АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Сабрина Сингер хэлэхдээ, Газын зурваст Америкийн армийн барьсан хүмүүнлэгийн тусламжийн усан онгоцны түр зогсоол цаг агаарын нөхцлөөс болж эвдэрсэн тул зогсоолыг шилжүүлж засварлана гэж мэдэгдэв. 

Энэхүү түр зогсоол барихад Америк 320 сая доллар зарцуулж, тус улсын цэргийн 1000 албан хаагч бүтээн байгуулалтад оролцжээ. 5-р сарын 17-нд усан онгоцны түр зогсоол ашиглалтад орсон боловч салхи, давалгааны улмаас зарим хэсэг нь нурж далайд урсаад байгаа аж. 

скачать dle 12.0