Запорожье станцыг одоогоор ажиллуулах боломжгүй гэв

Тавдугаар сарын 28-нд Калининград хотод айлчилж ирсэн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Гросси, Росатомын тэргүүн Лихачев нар уулзав. Уулзалтын гол сэдэв Запорожье атомын цахилгаан станцын аюулгүй байдал байв.

Росатомын дүгнэлтээр Запорожье АЦС аюулгүй, хэвийн гэж Лихачев үзэж байна. Харин Гросси хэлэхдээ, Запорожье атомын цахилгаан станцыг одоогоор ахин ажиллуулах боломжгүй гэсэн байна.

скачать dle 12.0