Хятадад нэмэлт татвар ногдуулах хэнд ч ашиггүй


Их Британийн "The Economist" долоо хоног тутмын сэтгүүл цахим хуудсандаа нийтлэл тавьжээ. Жо Байдены засгийн газраас Хятадад хэрэгжүүлсэн нэмэлт татварын хэмжээ Дональд Трампын үеэс давсан. Америкийн хэрэглэгчдийн худалдааны зардлыг нэмэгдүүлж, аж үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлнө гэж онцолсон байна. 

Тавдугаар сарын 14-нд бодлогын дүгнэлт хийсний дараа, Цагаан ордон Хятадын хагас дамжуулагч, нарны хавтангийн тарифыг 25 хувь байсныг 50 хувь болтол нэмэгдүүлж, тариур, зүүнд тариф 0 хувь байсныг 50 хувь, лити батерейн татвар 7.5 байсныг 25 хувь болгох шийдвэр гаргажээ. Цахилгаан автомашинд ногдуулах татвар огцом өссөн бөгөөд Хятадын цахилгаан машины татварыг 25 хувь байсныг 4 дахин өсгөж 100 хувь болгожээ. Энэ их татварыг Америкийн хэрэглэгчид төлөх юм.

Нэмэлт татвар оногдуулснаар байгаль орчныг хамгаалах боломжийг үгүйсгэж байгаа гэж үзэж болно. Цахилгаан тээврийн хэрэгсэл, нарны зайн хавтан, лити батерейн үнийг бууруулбал иргэд илүү хэрэглэх байсан. Ногоон эдийн засаг хөгжүүлэхэд Америкт зайлшгүй шаардлагатай юм. Америкийг гүйцэхийн тулд Хятад гуйж, зээл тавьж, бусармаг арга хэрэглээгүй. Цахилгаан машин үйлдвэрлэлээр Хятад тэргүүлж, бага зардлаар олон машин үйлдвэрлэх чадвартай болсон юм.

скачать dle 12.0