Жо Байден: ХАМАС барьцааны хүмүүсийг суллавал гал зогсоно


Газын зурваст гал зогсоох нь Израилийн барьцааны хүмүүсийг ХАМАС суллах эсэхээс хамаарна гэж Америкийн ерөнхийлөгч Жо Байден хэлж байсан. ХАМАС өчигдөр мэдэгдэл гаргаж, уг мэдээллийг буруушаав. 

ХАМАС хэлэлцээний бүх явцад уян хатан байж, хэлэлцээрийн холбогдох агуулгыг зөвшөөрсөн. Гэвч Беньямин Нетаньяху, түүний засгийн газар хэлэлцээг цуцалж, Газын зурваст өргөн хүрээтэй цэргийн ажиллагаагаа явуулсаар байна. Энэ нь Израилийн засгийн газар дайныг эрэлхийлж, Израилийн барьцааны хүмүүсийн амь насыг үл ойшоож буйг харуулж байна гэжээ.

Жо Байдены хэлсэн үг Америк Израилийг ивээн тэтгэж буйг дахин харууллаа. Түүний хэлсэн үг Израилийг цэргийн ажиллагаа явуулахад нь улс төр, цэргийн дэмжлэг үзүүлж, Газын зурваст Израиль цэргийн ажиллагаа явуулахад нь илүү цаг хугацаа боломж олгож байна гэж ХАМАС-ын мэдэгдэлд дурджээ. 

скачать dle 12.0