Оросын хилээс холгүй НАТО агаарын десантын сургуулилт хийжээ


"Тууштай сахин хамгаалагч-2024" цэргийн сургуулилтын нэг хэсэг болох агаарын десантын сургуулилтаа НАТО энэ сарын 11, 12-ны өдөр Эстонийн нутагт Оросын хилийн ойролцоо хийжээ.

Эх сурвалжаас үзвэл, сургуулилт нь Оросын хилд маш ойрхон байсан бөгөөд Их Британи, Америкийн 142 цэрэг оролцсон байна.

Нэгдүгээр сарын сүүлчээр эхэлсэн "Тууштай сахин хамгаалагч-2024" цэргийн сургуулилтыг Европын олон оронд хийж байгаа юм. Томоохон сургуулилт тавдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. Энэ удаад НАТО-ын гишүүдийн 90 мянган цэрэг оролцож байна.

ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, НАТО цэргийн сургуулилтаа Оросын хилийн оролцоо хийж буйгаа "Оросын заналхийллийг хазаарлах" зорилготой гэж илэн далангүй ярьж байгаа нь тэр чигээрээ нөхцөл байдлыг гааруулж хурцатгах зорилготой өдөөн хатгалга юм гэжээ.

скачать dle 12.0