Америкийн алдагдал "том эрсдэл" дагуулж болзошгүй

Америкийн төсвийн асар их алдагдал инфляцыг өсгөж, дэлхийн эдийн засагт "том эрсдэл" дагуулж болзошгүй гэж ОУВС анхааруулав.


Их Британийн “Файнэншл таймс" сонин, ОУВС-ийн сүүлд гаргасан Төсвийн хяналтын тайланд, ирэх онд Америкийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 7.1 хувьд хүрэх төлөвтэй. Бусад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн дундаж түвшин ердөө 2 хувь байна. Америкийн их хэмжээний зарлага дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, бусад эдийн засгуудад эрсдэл дагуулж болзошгүй. Америк орлого зарлагын ноцтой алдагдлаа яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэжээ.

ОУВС-ийн тоо баримтаас харвал, өнгөрсөн онд Евро бүс зэрэг хөгжингүй эдийн засагтай орнуудын төсвийн алдагдал хяналтад байсан. Харин Америкт төсвийн алдагдал ДНБ-ий 8.8 хувийг эзэлж, 2022 оны түвшнээс хоёр дахин өндөр байжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд гаргасан Америкийн Сангийн яамны өдөр тутмын тайланд, засгийн газрын өр 34 их наяд ам.доллар давсан гэж мэдээлжээ.

скачать dle 12.0