Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ноос 5-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, зорчигчоос олдог километр бүрд ногдох орлого RPK-д үндэслэн тооцоолсноор, энэ 10-р сард дэлхийн агаарын тээврийн нислэгийн зорчигчид өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар нэмэгдэж, цар тахлаас өмнөх үеийн хэмжээний 98.2 хувьд хүрчээ.
Тус холбоо тэмдэглэхдээ, Хятадын дотоодын зах зээл хурдацтай өссөнөөр 10-р сард дэлхийн улсуудын дотоодын нислэгийн зорчигч тээвэр өнгөрсөн оны мөн үеэс 33.7 хувь, олон улсын зорчигч тээвэр 29.7 хувиар өссөн гэжээ.
Ачааны тонн/км-ээр тооцвол, аравдугаар сард дэлхийн агаарын ачаа тээврийн эргэлт өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн байна. Ачаа тээвэрлэх даацыг тонн/км-ээр тооцвол, зорчигч тээврийн хөлгийн багтаамж нэмэгдсэний ачаар 10-р сард дэлхийн агаарын тээврийн ачааны багтаамж өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл (0)