Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/zaisazwz/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Хүмүүс - Zaisantv.mn https://zaisantv.mn/ ru Хүмүүс - Zaisantv.mn DataLife Engine KHARKHORUM 360° фестивалийн хоёр өдрийн аялал төсөөлснөөс илүү мэдрэмж төрүүлэв https://zaisantv.mn/index.php?newsid=1466 https://zaisantv.mn/index.php?newsid=1466 KHARKHORUM 360° фестивалийн талаар сошиал орчинд ийм сэтгэгдлүүд хөвөрчээ. Монголын 2000 гаруй жилийн түүхийг хөгжим, дүрсээр мэдэрч, 360 градусын дэлгэц, хөгжмийн гайхалтай хэмнэл, дэлхийн алдартай уран бүтээлчдийн тоглолтыг нэг дор хослуулан хоёр өдөр ийнхүү үзэгчдэд сайхан сэтгэгдэл үлдээлээ. 
 

KHARKHORUM 360° фестивалийн хоёр өдрийн аялал төсөөлснөөс илүү мэдрэмж төрүүлэв


Төв цэнгэлдэх хүрээлэнд очихоор автобусанд суув. Чихэвчээ зүүгээд дуртай дуугаа сонсоод л. Дэлхийн одод Монголд ирж байгаа, дээрээс нь Монголд анх удаа 360 градусын дэлгэцтэй ийм хэмжээний фестиваль болж байгаа нь сонирхол татаж, юу хүлээж байгааг улам ихээр мэдрэхийг хүсэж байлаа. Автобусны буудал дээр буухад л хөгжмийн хэмнэл сонсогдож, фестивалийн уур амьсгал мэдрэгдэж эхлэв.
Цэнгэлдэх рүү алхах тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, хөгжим улам тод сонсогдож, тайзны гэрэл холоос харагдана. Ганган, дэгжин  хувцасласан залуус олноороо цугласан нь  фестивалийн өнгө төрхийг илүү тодотгож байлаа. Цэнгэлдэх хүрээлэнд ойртох тусам хүлээлт нэмэгдэнэ. “Ямар тайз угтах бол”, “360 градусын дэлгэц яг ямар харагдах бол” гэсэн бодол төрнө.
Алхах бүрд хөгжмийн хэмнэл тодорч, хүмүүсийн яриа, инээд, хөл хөдөлгөөнтэй нийлээд фестивалийн орчин руу аажмаар оруулж байгаа мэт. Хаалгаар орж ирэхэд хамгийн түрүүнд тайз нүдэнд туслаа. Тайзыг тойрон байрлуулсан 360 градусын дэлгэц орон зайг бүхэлд нь хамарч, гэрэл нь хөгжмийн хэмнэлтэй зэрэгцэн өөрчлөгдөнө. Ингээд л миний   “KHARKHORUM 360°” фестивалийн хоёр өдрийн аялал эхэлсэн юм.
“KHARKHORUM 360° Visual Art & Music Festival” энэ жилийн “TIME” сэдвийн хүрээнд Монголын 2000 гаруй жилийн түүхийг орчин үеийн хөгжим, визуал урлаг, дижитал технологитой хослуулан харуулснаараа онцлог байв. Монголын 2000 гаруй жилийн түүхийг хөгжим, дүрсээр харуулсан нь  яг тэр орчинд нь оччихсон мэт мэдрэмж төрж байлаа.Тайзыг тойрон байрласан 360 градусын LED дэлгэц фестивалийн дэлгэц дээр хөгжмийн хэмнэл, тоглолтын үе шат бүртэй уялдсан дүрслэлүүд гарч, үзэгчдийн харж буй орон зайг бүхэлд нь хамарч байв. Монголын түүхтэй холбоотой дүрслэлүүдийг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулсан нь залуусын сонирхлыг татахуйц шийдэл болжээ.
Түүхийг зөвхөн ном, музей, баримтат мэдээллээс гадна хөгжим, дүрс, технологийн тусламжтайгаар хүргэж болохыг  “KHARKHORUM 360°” фестиваль харуулсан юм. Хөгжмийн дуугаралт ч үзэгчдийн ядраахгүй, тэгсэн хэр нь үнэхээр сонсголонтой байв.Задгай талбайд хөгжмийн дуу тод, хүчтэй сонсогдож, басс, цохилт, хоолойн дуугаралт цэвэр хүрч байлаа. Электрон, диско, фанк зэрэг хөгжмийн урсгалуудыг амьд хөгжмийн дуугаралттай хослуулсан нь фестивалийн хөгжмийн хөтөлбөрийг илүү сонирхолтой болгож байв.
 

Залуусын фестивалийн соёл


KHARKHORUM 360° фестивалийн хоёр өдрийн LINE UP-д багтсан уран бүтээлчид үнэхээр супер байлаа.  Улаанбаатарын намуухан үдэш  DOTT, Ouissam, 8kays, Dabeull зэрэг дэлхийн алдартай  DJ нарын  өөрийн өөрийн өнгө аясыг шингээсэн хөгжмийн сетийг сонсон, тэдний тоглолтыг үзэх нь  үнэхээр тансаг мэдрэмж  төрүүлж байв.
Фестивалийн хамгийн их хүлээлт дагуулсан уран бүтээлчдийн нэг нь Ирландын алдарт дуучин Ronan Keating байв. Тэрээр “When You Say Nothing at All”, “Life Is a Rollercoaster”, “Lovin’ Each Day”, “If Tomorrow Never Comes” зэрэг хит дуугаараа Монголын үзэгчидтэй уулзсан юм. Олон жилийн  турш сонсож ирсэн дуунуудаа эх  орондоо  сонсох  тэр  мөч үнэхээр гайхалтай байв.

Ийнхүү олон улсын уран бүтээлчдийг Монголд авчирсан нь үзэгчдэд дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг эх орондоо үзэх боломж олгосноос гадна Монголын уран бүтээлчид, продюсерууд, техникийн багт олон улсын туршлагаас суралцах боломж өгч байна.
Нөгөө талд фестивальд оролцсон залуусын хувцаслалт, оролцоо мөн анхаарал татлаа. Өөрийн хэв маягийг илэрхийлсэн хувцсаар гоёж, найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн залуус талбайн уур амьсгалыг бүрдүүлж байв. Тэд хүндэтгэн фестивалийн орчинд соёлтой оролцож байлаа. Энэ нь Монголд фестиваль үзэх соёл төлөвшиж байгаагийн нэг илрэл гэж харж болохоор. Фестиваль нь зөвхөн тоглолт үзэхээс гадна өөрийн хэв маяг, сонирхлоо илэрхийлж, найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөөх орчин болж байна.
Мөн арга хэмжээ орой 23:45 цагт товлосон хугацаандаа дууссан нь зохион байгуулалтын хувьд сайн жишиг байлаа. Олон мянган хүн цугласан арга хэмжээ товлосон цагтаа дуусах нь үзэгчид болон ойр орчмын оршин суугчдыг хүндэтгэж буй хэрэг юм.
 

Хувийн хэвшлийн эхлүүлсэн фестиваль аялал жуулчлалын брэнд болох боломжтой


“KHARKHORUM 360°”-ын бас нэг чухал тал нь хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалтаар зохион байгуулагдсан явдал. Дэлхийн оддыг Монголд авчирч, олон мянган үзэгч хүлээн авах хэмжээний тайз, дэлгэц, гэрэл, дуугаралтыг бүрдүүлэн, олон улсын түвшний фестиваль зохион байгуулах нь ихээхэн эрсдэл шаарддаг. Харин энэ удаагийн фестиваль хувийн хэвшил ийм хэмжээний арга хэмжээг Монголд зохион байгуулж чаддагийг харууллаа. Цаашид төрөөс энэ санаачилгыг бодлогоор дэмжих боломжтой. Ялангуяа аялал жуулчлалын календарьт “KHARKHORUM 360°”-ыг оруулж, наадмын дараа жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулдаг фестиваль болговол Монголын зуны аялал жуулчлалын нэг гол үйл явдал болох боломжтой.
Гадаадын уран бүтээлчдийг үзэхээр бусад улсаас жуулчид ирвэл онгоцны тийз, зочид буудал, хоол, тээвэр, худалдаа, аялал зэрэг олон салбарт орлого үлдэнэ. Өөрөөр хэлбэл хөгжмийн фестиваль өөрөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж чадна. Төрөөс фестивалийг бүхэлд нь зохион байгуулах шаардлагагүй. Харин хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, олон улсад сурталчлах, аялал жуулч­лалын календарьт оруулах, дэд бүтэц, тээвэр, аюулгүй байдлын чиг­лэлээр хамтран ажиллах нь илүү үр дүнтэй. “KHARKHORUM 360°” энэ боломжийг харуулсан том эхлэл боллоо.
 Хоёр өдрийн фестивалийн дараа үзэгчид дараа жил дахин уулзах хүсэлтэй үлдсэн нь хамгийн чухал үзүүлэлт. Хүмүүст дурсамж үлдээж, дараагийн удааг хүлээх шалтгаан бий болгож чадсан арга хэмжээ цаашид тогтвортой хөгжих боломжтой. Монголын 2000 гаруй жилийн түүхийг хөгжим, дүрсээр мэдэрч, 360 градусын дэлгэц, хүчтэй дуугаралт, олон улсын уран бүтээлчдийн тоглолтыг нэг дор үзсэн хоёр өдөр өндөрлөлөө.
 Харин “Монголд шоу тоглолтыг ингэж хийж болдог юм байна” гэсэн ойлголт, дараа жил дахин ирэх хүсэл, дэлхийн уран бүтээлчдийг Монголд үзэх хүлээлт үзэгчдэд үлдэв. Цаашид  улсын их баяр наадмын дараа жил бүр зохион байгуулдаг, аялал жуулчлалын календарьт багтдаг, олон улсын уран бүтээлчид тогтмол оролцдог фестиваль болгон хөгжүүлж чадвал “KHARKHORUM” Монголын нэрийг гадаадад таниулах томоохон брэнд болж хөгжих боломжтой юм.
 

“KHARKHORUM 360°”-ийг бүтээсэн залуустаа баярлалаа


Дахин давтагдашгүй инженерийн шийдэл, дэлхийн хэмжээний тайз, шоуг Монголд бүтээсэн “KHARKHORUM 360°” фестиваль хоёр өдрийн турш үзэгчдэд гайхалтай мэдрэмж, мартагдашгүй дурсамж бэлэглэлээ. Энэ бүхний ард “Kharkhorum Chapter 4: Visual Art and Music Festival” төслийн санаачлагч Ц.Мөнхтөвшин, ерөнхий найруулагч Г.Тамир, “STEPPE LINK HOLDING” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Урантулга, “KHARKHORUM 360°” хөгжмийн фестивалийн продюсер А.Амаржаргал болон тайзны инженерчлэл, продакшн, хөгжим, гэрэл, дүрс, зохион байгуулалт зэрэг чиглэлээр сэтгэл зүрхээ зориулан ажилласан 1000 гаруй залуусийн нөр их хөдөлмөр бий. Мөн дэлхийн хэмжээний шоуг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан “Ачит Ихт” ХХК болон бусад түнш байгууллагуудад талархаж байна. Монголын  соёл урлаг, хөгжмийн салбарыг  дэлхийн тавцанд таниулах , эх орныхоо нэрийг олон улсад сурталчлах  шинэ брэндийг бүтээж  чадлаа. Тэдний хамтын хүчээр Төв цэнгэлдэх хүрээлэнд урьд өмнө байгаагүй хэмжээний тайз, шоу бүтэж, хоёр өдрийн турш хөгжим, урлаг, эрч хүчээр дүүрэн байв. Энэ бүхнийг хамтдаа бүтээж,  дахин давтагдашгүй  хоёр өдрийн дурсамжийг хамтдаа бүтээлцсэн үзэгчдэдээ ч мөн баяр хүргэе. “KHARKHORUM 360°”-ийг бид хамтдаа бүтээж, хамтдаа мэдэрлээ. Дараа жил дахин уулзъя.






Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]>
secret0721 Sat, 22 Aug 2026 11:36:08 +0800
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих https://zaisantv.mn/index.php?newsid=1458 https://zaisantv.mn/index.php?newsid=1458

 Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэцийн өвөрмөц шийдлийг мэдрүүлэх “KHARKHORUM 360°” эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Хөгжмөөс давсан өвөрмөц туршлага, мартагдашгүй дурсамжийг бүтээх Монголын тэргүүлэх арт, хөгжмийн фестивалийн бэлтгэл ажил хэдийнэ өндөрлөж, тайз, LED дэлгэц, шоуны гэрэл, хөгжмөө тохируулж, өнөөдөр эцэслэн туршиж байна. Энэ талаар “Буян” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Жаргалсайхан:
-Ийм том хэмжээг нэг хүн, нэг баг дангаараа хийдэггүй юм байна л даа. 10-аад багийн 1000 орчим хүн ажиллаж энэ бүхнийг хийж байна. Энэ нь цаашдаа “Tomorrowland” шиг олон улсын том фестиваль Монголд зохион байгуулах боломжийг бий болгож байгаа. Ингэснээр Ази, Япон, Солонгос, Сингапур Европоос гээд олон жуулчид ирнэ.Зун Монголд ирж фестивальд оролцоод буцдаг болгомоор байна.
Хөгжмөө 3-4 хоног тааруулсан. LED дэлгэц, шоуны гэрлүүдээ тохируулсан. Одоо бүх зүйлээ ерөнхийд нь тестэлнэ. Гадуур манайхан “бензин байхгүй” гээд гонсгор байгаад байсан. Тэрийгээ март аа. Нэг удаа явган ирээд үзчих ээ. Машинаа хая. Урьд нь бид нар машингүй болоод л байсан шүү дээ. Бүр бензин олдохоо болиод дэлхий дээр бензиний хомсдолд орчих юм бол хэдүүлээ морио унана. Би ч морин дээр арай уртдах байх. Тэгвэл нэг тэмээ олоод авчихна. Тэгээд л гэрийнхээ гадаа уячихна. Эхнэрээ ч гоё дээр нь тавиад фестиваль дээрээ хүрээд ирээ. Харин эхнэрээ гоё дээр тавьчхаад алдчихав. Олон залуучууд ирнэ шүү. Өөрөө бас гурил царайлчхаад гутлаа чирээд яваад ирж болохгүй шүү дээ. Өөрийгөө бас гоёчих. Манай эрэгтэйчүүд чинь гоё дээр тавьчихвал ханагар сайхан цээжтэй, бие бялдар хөгжил сайтай улс. Тиймээс бүгдээрээ ирээд шоундаа оролцох хэрэгтэй. Хоёр өдөр ч гэсэн сайхан байх хэрэгтэй шүү дээ. Амьдрал гэдэг дандаа зовж байх ёсгүй. Амьдралд жаргаж байх ёстой. Жаргана гэхээр архи ууж, мансуурч газар хэвтэхийг хэлж байгаа юм биш. Эхнэр хүүхдээ гомдоохыг хэлж байгаа юм биш. Харин бүгдээрээ хоёр өдөр баярлая. Ялангуяа залуучууддаа хандаж хэлэхэд энэ арга хэмжээнд маш идэвхтэй оролцоорой. Би чинь бас хор шартай хүн. Над руу бас зарим хүмүүс “Хүн үзэх юм уу. COP 17, бензин байхгүй байхад яаж хүн үзэх юм бэ, юуны чинь шоу” гэж хатгаж байна.
Би “ Монгол хүмүүс тийм жижигхэн бодолтой хүмүүс биш шүү дээ. Уудам тал нутгийн тэнгэрийн хаяаг ширтэж өсдөг байхгүй юу. Тэр харцныхаа чинээгээр сэтгэж хүлээж авдаг. Тийм ч жижигхэн улсууд биш. Аугаа эзэнт гүрэн, хаадын хаадын үр сад энэ тал нутаг дээр амьдарч байгаа шүү дээ “ гэж хэлдэг. Тийм учраас тэр хаадын үр сад гоё дээр тавиад ирнэ шүү.
🏟️Төв Цэнгэлдэх Хүрээлэн
⏰8-р сарын 22-23
🎟️Тасалбар авах:
Shoppy: https://shoppy.mn/products/kharkhorum-2026
Event X: https://www.eventx.mn/event/1888
Boxoffice: https://boxoffice.mn/event/Kharkhorum08-22
Ticket.mn: https://ticket.mn/event/3159/
Ерөнхий ивээн тэтгэгч:
Achit ikht LLC / "Ачит Ихт" ХХК
Huawei Mobile Mongolia
Ивээн тэтгэгч:
XacBank
Pepsi Mongolia
Netcapital Financial Group
Chingis Airlines]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:54:31 +0800
Артист 168: Амьд хөгжмийн эрч хүч, онцгой мэдрэмжид дунд KHARKHORUM 360° фестивалийн тайзнаа уулзацгаая https://zaisantv.mn/index.php?newsid=1457 https://zaisantv.mn/index.php?newsid=1457


  2000 гаруй жилийн түүхийг хөгжим бас дүрсээр мэдрэх мөч ойртсоор. Монголын түүх, өв соёлыг орчин үеийн хөгжим, визуал урлагтай хослуулсан KHARKHORUM 360° фестиваль маргааш буюу наймдугаар сарын 22-нд эхэлнэ. Монголд анх удаа 360° дэлгэцийн өвөрмөц шийдлийг мэдрүүлэх “KHARKHORUM” фестиваль хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дэлхийн болон Монголын артистуудын уран бүтээлийн орон зайд аялах юм. Фестивалийн хоёр дахь өдөр Boyzone хамтлагийн дуучин Ронан Киттинг, DABEULL зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчидтэй уулзахаас гадна The Colors, MOHANIK зэрэг Монголын уран бүтээлчид ч мөн өөрсдийн хөгжмийн ертөнцөөр үзэгчдийг аялуулна. Ийнхүү фестивалийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 23-нд өдөр үзэгчидтэй уулзах артист 168-ийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Хамгийн их гайхшируулсан зүйл нь 300 метрийн урттай, фестивалийг бүтэн тойрсон 360° тайз байсан. Өмнө нь ийм том тайз байж болно гэж төсөөлж ч байгаагүй учраас өөрийн нүдээр очиж үзэхийг маш их хүлээж байна. “Cili, 168 and friends” хамтлагаараа нэг цагийн турш бүх дуугаа амьд хөгжмийн тоглолтоо хүргэж, өөрсдийнхөө уран бүтээлийг шинэ түвшинд харуулахыг зорьж байна. Мөн “B.L.M.D” болон бусад хөгжимчидтэй хамтран тоглох учраас үзэгчдэд зөвхөн дуу сонсохоос илүү амьд хөгжмийн эрч хүч, онцгой мэдрэмжийг өгнө” гэлээ.
🏟️Төв Цэнгэлдэх Хүрээлэн
⏰8-р сарын 22-23
🎟️Тасалбар авах:
Shoppy: https://shoppy.mn/products/kharkhorum-2026
Event X: https://www.eventx.mn/event/1888
Boxoffice: https://boxoffice.mn/event/Kharkhorum08-22
Ticket.mn: https://ticket.mn/event/3159/
Ерөнхий ивээн тэтгэгч:
Achit ikht LLC / "Ачит Ихт" ХХК
Huawei Mobile Mongolia
Ивээн тэтгэгч:
XacBank
Pepsi Mongolia
Netcapital Financial Group
Chingis Airlines]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:50:36 +0800
Г.Ганхүү:Дэлхийн хэмжээний “KHARKHORUM 360°” фестивалийг Монголд зохион байгуулж байна https://zaisantv.mn/index.php?newsid=1456 https://zaisantv.mn/index.php?newsid=1456

 “KHARKHORUM 360°” фестивалийн тухай “Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүгийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Маш их хүлээлттэй байна. 1990 онд Ардчилсан хувьсгалд ах нартайгаа мөр зэрэгцээд оролцож явлаа. Ардчилсан хувьсгалаас хойш Монголд олон хамтлаг дуучид ирж байсан. Эдгээр тоглолтын ихэнхэд нь оролцож, зохион байгуулалтад нь ажиллаж байлаа. 1998 онд дэлхийн алдартай “The Smoke” хамтлагийг Төв Цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглуулж байсан. Тухайн үед гэрэл, тайз гээд одоогийнхтой харьцуулбал инээдтэй. Энэ олон тоглолтуудаас харахад ийм нүсэр, том тайзыг өмнө нь харж байгаагүй. Үнэхээр их ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Ийм гоё тайзыг засаад хоёр өдөр фестиваль хийнэ гэдэг маш гайхалтай үйл явдал болох гэж байна. “Tomorrowland” гээд дэлхийн шилдэг электрик хөгжмийн фестиваль болдог, яг түүнтэй ижил, бараг илүү шахуу дэлгэц, гэрэл засаж байна. Мөн “Tomorrowland” оролцдог хоёр супер DJ Монголд ирсэн байна. Дэлхийн алдартай Boyzone хамтлагийн дуучин Ронан Киттинг оролцоно гээд үнэхээр супер үйл явдал болж байна. Фестивалийн эхний өдөр 360 дэлгэц, хөгжим дунд гоё мэдрэмжийг авч, дараа нь амьд хөгжмийг хамтлагууд тоглох юм байна. Тиймээс энэ хоёр өдөр үнэхээр гоё өнгөрнө. Миний харж байгаагаар энэ хөгжим, техник, зохион байгуулалт талаасаа энэ зуны хамгийн шилдэг хаалтын тоглолт болох гэж байгаа байх гэж бодож байна. Тэгээд 22,23-нд бүгдээрээ “Төв цэнгэлдэх хүрээлэн”-дээ уулзацгаая.]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:48:34 +0800
DJ Ouissam: Монголын үзэгчдэд зориулж онцгой сэт бэлдсэн https://zaisantv.mn/index.php?newsid=1455 https://zaisantv.mn/index.php?newsid=1455

KHARKHORUM 360°” фестивалийн онцгой Line Up-т багтсан уран бүтээлч бол  DJ Ouissam юм. Тэрээр  энэ удаагийн фестивалийн “Time” сэдэвт зориулж  
Монголд гурав дахь удаагаа ирж байгаа бөгөөд   энэ удаа задгай  талбайн фестивалийн онцлогт тохируулан  үзэгчдэд зориулсан тусгай  сет бэлджээ. Тэрээр  "Хагас сайн өдөр тоглох сэт маань бусдаасаа онцгой байх болно. Клубт  тоглодог хөгжмөөс арай өөр удаан хэмнэлттэй сэт бэлдсэн.  Эвент  гадаа задгай талбайд болох учраас  Монголын үзэгчдэд зориулж  илүү онцгой сэт бэлдсэн.  Илүү groovy, mid-tempo  өнгө аястай байна. Цагийн хувьд хэтэрхий орой биш учраас  илүү хөнгөн, warm-up сэт тоглохоор төлөвлөж байна.
KHARKHORUM 360°” фестивалийн тайз  үнэхээр гайхалтай харагдаж байна. Орж ирээд л 360 градус тойрон  үргэлжлэх дэлгэц бэлдсэнийг харлаа.  Бараг л  миний тоглосон хамгийн  том тайз болж байх шиг байна.  Би  фестивалийн Line up-д  багтсан бүх уран бүтээлчийг  сонсохыг хүсэж байна.  Үзэгчдэдээ хандах хэлэхэд , зүгээр л хүрээд ирэхэд болно доо. Үдшийг үнэхээр гоё өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Groovy, mid-tempo хэмнэлээр үдшийг хөглөх DJ Ouissam-тай “KHARKHORUM 360°”-д уулзацгаая.
Мөн 8KAYS, LEAFAR LEGOV, Ouissam, Emel, DOTT зэрэг дэлхийн шилдэг DJ нартай нэг тайзан дээр гарч, хөгжмийг хамгийн ойроос мэдрэх  фен тасалбараа  худалдаалагдаж байна. Энэхүү тасалбараар фестивалийн хоёр өдөр нэвтрэх боломжтой бөгөөд эхний өдөр дээрх DJ нартай нэг тайзан дээр гарч, дэлхий дахинд танигдсан бүтээлүүдийг нь хамгийн ойроос мэдрэх боломжтой.]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:47:38 +0800
DJ Dott: Хөнгөн, эрчим хүчтэй house хэмнэлээр “KHARKHORUM 360°-д уулзацгаая https://zaisantv.mn/index.php?newsid=1454 https://zaisantv.mn/index.php?newsid=1454

KHARKHORUM 360°” фестивалийн онцгой Line Up-д багтсан уран бүтээлч бол DJ Dott  юм. Тэрээр  энэ удаагийн фестивалийн “Time” сэдэвт зориулж онцгой сэт бэлдсэн байна. DJ Dott фестивалийн тухай “  KHARKHORUM 360°  фестивалийн тайз үнэхээр том бүтээн байгуулалт болсон байна. Маш олон дэлгэц босгожээ. Би Монгол Улсад хоёр дахь удаа ирж байна.  Энэ удаа KHARKHORUM 360°” фестивалийн “Time” сэдэвт тохирсон  онцгой сэт бэлдсэн. Зуны улирлыг төлөөлж тоглох учраас house сэт  буюу илүү хөнгөн, эерэг эрчтэй хөгжим  тоглоно.  Хэтэрхий хүнд биш,  зуны уур амьсгалтай нийцсэн байх болно. House хөгжим Монголын үзэгчдэд  одоо л  илүү танигдаж эхэлж  байгаа юм шиг санагдсан.   Харин techno хөгжим  аль хэдийн илүү  танигдсан байна.-
 “KHARKHORUM 360°”п фестивалийн Line Up-д багтсан бүх уран бүтээлчийг сонсохыг хүсэж байгаа. Фестивалийн бэлтгэл ажил амжилттай явагдаж,  багийн гишүүн бүхэн чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байна. Тиймээс та бүхнийг  хүрэлцэн ирээрэй гэж хүсье. Мөн гадаа задгай талбайд тоглох энэ  мэдрэмжийг   өөрийн бүтээлдээ  буулгана гэж бодож байгаа”  хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:46:04 +0800
​​​​​​​Б.Жаргалсайхан: “KHARKHORUM 360°” дэлхийн шоуны стандартыг Монголд авчирч байна https://zaisantv.mn/index.php?newsid=1459 https://zaisantv.mn/index.php?newsid=1459


 ❇️Монголын урлаг, соёлын салбарт дэлхийн хэмжээний шоу, фестивалийн шинэ жишиг тогтоох зорилготой “KHARKHORUM Visual Art & Music Festival” энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Хөгжмөөс давсан өвөрмөц туршлага, дижитал урлаг, дэлхийн хэмжээний тайзны шийдлийг хослуулсан тус фестиваль Монголын анхны 360° дэлгэцийн шийдлээр онцлог. 300 метрийн урт, 12 метрийн өндөр дэлгэцээр хүрээлэгдсэн тайзнаа дэлхийн шилдэг уран бүтээлчид Монголын уран бүтээлчидтэй нэгэн дор нэгдэнэ.
❇️Фестивалийн бэлтгэл ажилд олон улсын инженер, техникийн мэргэжилтнүүд Монголын залуустай хамтран ажиллаж байгаа юм. Шоуны дуу, гэрэл, тайз, цахилгаан эрчим хүч, аюулгүй байдал зэрэг бүх шийдлийг олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна.
❇️Фестивалийн бэлтгэл ажилд оролцож буй Б.Жаргалсайхан Монголд шоу, фестивалийн шинэ соёл бий болгох шаардлагатайг онцолж байна. Тэрээр “Шоу гэдэг зөвхөн гэрэл, дэлгэц, тайзны техник биш. Үзэгчдэд шинэ мэдрэмж, шинэ уран бүтээл, мартагдашгүй туршлага өгөх цогц бүтээл байх ёстой” хэмээн үзэж байгаа юм.
❇️KHARKHORUM Visual Art & Music Festival” нь зөвхөн үндэсний онцлогоо харуулах фестиваль биш. Харин дэлхийн шинэ соёл, технологи, урлагийн чиг хандлагыг Монголд нэвтрүүлж, Монголын залуусыг дэлхийн хэмжээний бүтээл хийх боломж, туршлагаар хангахыг зорьж байна. Энэ талаар “Буян” Жагаа ярихдаа “Дэлхийн соёлтой ойрхон байж, дэлхийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байж бид өөрсдөө хөгжинө. Өөрийгөө дэлхийгээс тусгаарлачхаад дэлхийн Монгол болно гэж байхгүй” хэмээн онцоллоо.
❇️Ийнхүү “KHARKHORUM 360°” нь Монголын түүх, соёлыг орчин үеийн дижитал урлаг, хөгжим, технологийн хэлээр өгүүлэхээс гадна монголчууд дэлхийн хэмжээний шоуг өөрсдөө бүтээж чаддагийг харуулах амбийцтай зорилт тавьж байна. Үүнийг наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж үзэж, оролцож байж л мэдэх боломжтой гэсэн үг.]]>
secret0721 Thu, 20 Aug 2026 16:56:41 +0800
А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна https://zaisantv.mn/index.php?newsid=1460 https://zaisantv.mn/index.php?newsid=1460


 
Kharkhorum Visual Art & Music Festival буюу хөгжмөөс давсан өвөрмөц туршлага, мартагдашгүй дурсамжийг бүтээх Монголын тэргүүлэх арт, хөгжмийн фестиваль энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Монголдоо дэлхийн жишгийг тогтоох “KHARKHORUM 360°” фестивалийн продюсер А.Амаржаргалтай ярилцлаа.
 
-“KHARKHORUM 360°” фестиваль эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Цаг хугацаа, хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулан ажилласан та бүхний хувьд энэ мөчид хэр их догдлол, хүлээлттэй байна вэ?
-Мэдээж асар их догдлол, хүлээлт байгаа. Удаан хугацаанд бидний хувьд төлөвлөгөө, санаа, тоо цифр байсан зүйл хэдхэн хоногийн дараа бодитоор биелж, мянга мянган хүний өмнө нэгэн зэрэг мэдрэгдэх гэж байна гэхээр үнэхээр онцгой мэдрэмж төрж байна.
Энэ мөч хүртэл маш олон хүний цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Тийм болохоор хүлээлт гэхээсээ илүү “Бидний бүтээсэн зүйлийг хүмүүс яг ямар мэдрэмжээр хүлээж авах бол” гэдэг нь хамгийн их догдлуулж байна.
-Томоохон төслийг хэрэгжүүлж, Монголын урлаг, соёлын салбарт шинэ түүхийн нэг хэсгийг бүтээлцэж байна. Продюсерын хувьд энэ төсөлд ажиллаж буй сэтгэгдлээсээ хуваалцвал?
- Продюсер хүний хувьд ийм хэмжээний төсөл дээр ажиллана гэдэг мэдээж маш том хариуцлага, тэр хэрээрээ маш их бахархал төрүүлж байна. “KHARKHORUM 360°” бол миний хувьд зөвхөн нэг фестиваль, нэг удаагийн эвент биш. Монголын уран бүтээлчид, хөгжим, визуал арт, технологи дэлхийн хэмжээний бүтээл туурвих бүрэн боломжтой гэдгийг харуулах нэг том алхам гэж харж байгаа.
Ялангуяа энэ жил цар хүрээгээ илүү тэлж, төв цэнгэлдэх хүрээлэнд, 360 градусын визуал орчин зэрэг өмнө нь Монголд ийм хэмжээнд хэрэгжиж байгаагүй бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа нь продюсер хүний хувьд өөрийгөө сорьж, бас маш их зүйл сурах боломж болж байна.
-KHARKHORUM 360°” фестивалийг продюсерлон ажиллаж буй нь таны хувьд томоохон туршлага болж байна гэлээ.  Энэ төслөөс өөрийнх нь хувьд хамгийн үнэ цэнтэй ямар зүйлсийг сурч, мэдэрч байна вэ?
-“KHARKHORUM 360°” дээр ажиллаж байгаа энэ хугацаа миний хувьд мэргэжлийн ур чадвараас илүү өргөн хүрээнд маш их зүйлийг сургаж байна. Ийм хэмжээний төсөл гэдэг ганц хүний санаа, ганц багийн ажлаас бүтдэггүй. Олон өөр чиглэлийн, өөр өөр өнцөгтэй хүмүүсийг нэг зорилгын дор нэгтгэж, тэр бүх жижиг деталь эцэстээ нэг том бүтээл болж байгааг харах нь хамгийн үнэ цэнтэй туршлага болж байна.
Продюсер хүний хувьд аливаа зүйлийг зөвхөн өнөөдрийн үр дүнгээр нь биш, цаашдаа ямар үнэ цэн үлдээх вэ гэдгээр нь харахыг илүү их сурч байгаа. Мөн том зүйл бүтээхэд зоригтой шийдлээс гадна маш их тэвчээр, итгэлцэл, сахилга бат хэрэгтэйг өдөр бүр мэдэрч байна.
-Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд хамгийн том, хамгийн нүсэр тайзны бэлтгэл ажил явагдаж байна. Нэгэн зэрэг гурван тоглолт хийх боломжтой том тайз гэсэн үг. Учир нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайз бүтэн тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах юм. Ингэснээр 360° дэлгэцийн шийдэл нь таныг урлагийн бүтээлийн нэг хэсэг болсон мэт мэдрэмжид хөтөлнө.
Гэхдээ бидний хувьд тайзны хэмжээ, нүсэр байдал нь гол ач холбогдол биш. Харин үзэгчдэдээ хамгийн гоё мэдрэмжийг хүргэхийг зорьж байгаа.
Контент, дэлгэцийн шоу, агуулгаараа дамжуулан энэ зуны мартагдашгүй фестивалийг хүргэх болно. Фестивалийн бүх хөтөлбөрийг нэгэн цогц агуулгатай байхаар төлөвлөсөн.
Харин хөгжмийн мэдрэмжийг илүү тодотгохын тулд Cinematic Orchestral дуугаралтын шийдлийг ашиглана.  Ингэснээр хөгжмийн цуурай, орон зайн гүн, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү тод мэдэх боломж бүрдэнэ.
-Фестивалийн хоёр өдрийн онцгой LINE UP-д багтсан  дэлхийн шилдэг уран бүтээлчид үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна?
-Энэ жилийн “KHARKHORUM 360°” фестивалийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн нэлээд онцлог.  Дэлхийн томоохон шоунуудад оролцдог DOTT, Ouissam, Германы электрон хөгжмийн төлөөлөгч Leafar Legov болон алдарт Kasablanca, 8kays, зэрэг шилдэг уран бүтээлчид оролцоно. Мөн Монголын амьд хөгжмийн гайхалтай хамтлагууд болох The Colors, MOHANIK зэрэг хамтлагууд оролцож байгаа нь фестивалийн бас нэгэн онцлог. Бид фестивалийг зөвхөн хөгжмийн тоглолт хэлбэрээр бус, утга агуулгатайгаар хийхийг зорьж байгаа.
-Дэлхийн шилдэг уран бүтээлчид Монголд ирж, “KHARKHORUM 360°”-ийн тайзнаа уран бүтээлээ хүргэснээр Монголын хөгжмийн салбарт ямар боломж нээгдэнэ гэж харж байна вэ?
-Дэлхийн шилдэг уран бүтээлчид Монголд ирж, “KHARKHORUM 360°”-ийн тайзнаа уран бүтээлээ хүргэнэ гэдэг нь зөвхөн үзэгчдэд дэлхийн хэмжээний тоглолтыг эх орондоо үзэх боломж олгож байгаа хэрэг биш гэж харж байна. Үүний цаана Монголын хөгжмийн салбарыг олон улсын зах зээлтэй холбох маш том боломж бий.
Нэг тайзан дээр Монгол болон олон улсын уран бүтээлчид уулзаж, соёл, хөгжмийн туршлагаа хоорoндоо солилцоно. Мөн дэлхийн хэмжээний артистуудыг авчирснаар зөвхөн артистуудаас гадна продакшн, тайз, дуу дүрс, менежмент гээд хөгжмийн салбарын бүхэл бүтэн экосистем олон улсын стандарттай мөр зэрэгцэн ажиллаж, туршлага хуримтлуулж байна.
-Өмнө  бид  фестивалийг хөгжим, дуу зэргээр төсөөлдөг байсан бол “KHARKHORUM 360° үүнийг  өөрчилж чадсан нь  нэг жишээ нь угтвар  арга хэмжээ  болох   “KHARKHORUM BAZAAR”  болж байна шүү дээ?
-Хархорум эртний худалдаа, соёлын томоохон төв байсан. Тиймээс энэ түүхэн онцлогийг орчин үеийн хэлбэрээр илэрхийлэхийн тулд Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “KHARKHORUM BAZAAR”-ыг бий болгосон. Энд соёл, урлаг, худалдааг хослуулсан бүс ажиллаж, өдөр бүр сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна.
Олон ургалч үзлийг багтаасан ийм хөтөлбөрийг бүтээж чадсан баг хамт олноороо бахархаж байна.
-Энэ том төслийн ард хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа вэ?
-“KHARKHORUM 360°” фестивалийн төслийн хүрээнд 1000 гаруй хүн ажиллаж байна. Техникийн албаныхан, тайзны баг, шууд дамжуулалт, хөтөлбөр, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалт гээд олон хүний хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байна.
Энэ бүх хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд бид үзэгчдэдээ хоёр гайхамшигтай үдшийг хүргэхээр бэлтгэж байгаа. Тиймээс та бүхэн маань хүрэлцэн ирж, “KHARKHORUM 360°” фестивалийг өөрсдөө үзэж, мэдэрч, түүхийн нэг хэсэг болоорой. Бид та бүхэнд хамгийн мартагдашгүй орон зай, хамгийн онцгой мэдрэмжийг хүргэхийн төлөө ажиллаж байна.
-“Нэг тасалбар-нэг мод” тарих санаачилгыг фестивалийн хүрээнд хэрэгжүүлж байна.  Энэхүү санаачилгын ая холбогдлыг  хэрхэн тодорхойлох вэ?
-Бид энэ удаагийн төслөө  манай улсад зохион байгуулагдаж буй 197  улсын  төлөөллүүд оролцох  “COP 17” чуулга уулзалтын  цаг хугацаатай уялдуулан  жил гарангын өмнөөс боловсруулсан.
Үүний гол илэрхийлэл болгож “Нэг тасалбар, нэг мод” гэсэн санаачилгыг дэвшүүлсэн. Дэлхийн хэмжээний фестивалиуд дан ганц электрон хөгжмөөр хязгаарлагдахгүй,  давхар нийгмийн хариуцлага, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсан байдаг.  Тиймээс ч  бид энэ фестивалиа үргэлжлүүлэн цаашид “Хархорин төгөл” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, фестивальд ирж оролцож байгаа хүн бүр байгальд ээлтэй санаачилгын нэг хэсэг болно гэсэн үг.
-Фестивалийн гол онцлогийг юугаар тодорхойлох вэ?
 -Бидний үзэгчдэд хүргэх гэж байгаа зүйл бол зөвхөн хөгжим биш. Техник технологи, дүрслэл, контент, хөгжим, түүх соёлыг нэг дор нэгтгэж, үзэгчдэд өөр орчинд очсон мэт мэдрэмж төрүүлэхийг зорьж байна. Техникийн хувьд Монголын хамгийн мундаг инженерүүд, хамгийн дэвшилтэт технологиуд ажиллаж байгаа. Агуулгын хувьд Монголын шилдэг визуал артистууд оролцож байна. Тиймээс үзэгчид маань ирээд зүгээр нэг тоглолт үзэх биш амьд мэдрэмжийг аваад буцна.
 Мөн техник технологиор дамжуулан өөрсдийнхөө түүх, Монголчууд яг хэн бэ гэдгийг харуулахыг зорьж байгаа нь бидний гол зорилгуудын нэг. Үзэгчид маань Хүннү, Чингис хаан, Богдын үеийн түүхийг зөвхөн уншиж, сонсох бус, орчин үеийн технологи, визуал контент, хөгжимтэй хослуулан мэдрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө түүхийн нэг хэсэг болж, түүхээ чихээрээ сонсож, нүдээрээ харж, мэдэрч, тэр дундаа хөгжим, урлагийн орчинд хамтдаа баярлаж, цэнгэх боломжийг олгож байгаагаараа “KHARKHORUM 360°” онцлог.
-“Фестивалийн хамгийн чухал зүйлсийн нэг нь үзэгчдийн тав тух, аюулгүй байдал. Үүнийг хангахын тулд ямар зохион байгуулалт, шийдлүүдийг хийсэн бэ?
-Үзэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьж ажилласан. Чанартай хоол, хүнс, ариун цэврийн байгууламж, харуул хамгаалалт зэрэг бүхий л үйлчилгээг нарийн төлөвлөж, зохион байгуулалтаа хийсэн. Тиймээс үзэгчид маань санаа зовох зүйлгүйгээр хүрэлцэн ирж, хамгийн сайхан мэдрэмжийг авах л үлдлээ.]]>
secret0721 Wed, 19 Aug 2026 16:58:32 +0800
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна https://zaisantv.mn/index.php?newsid=1461 https://zaisantv.mn/index.php?newsid=1461

 Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найрагчид “KHARKHORUM 360°” фестивалийн угтвар арга хэмжээ болох “KHARKHORUM BAZAAR”-ын тайзнаа үзэгчдэд уран бүтээлийнхээ дээжээс хүргэлээ. Тэд эх орон, эх хэл, өв соёлын тухай шүлгүүдээрээ нэгэн үдшийг яруу найргийн өнгөөр хөглөсөн юм. Энэ үеэр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуягтай ярилцлаа.
 
-“KHARKHORUM BAZAAR”-т яруу найрагчдыг урьж, уран бүтээлийг нь үзэгчдэд хүргэж байгаа нь танд ямар санагдав?
-Би саяхан Германд очиход, хүмүүс нь оюун сэтгэхүйн зүйлээ их дээдэлдэг үндэстэн юм билээ. Манайд бас ийм арга хэмжээ зохиогдож байгаад их баяртай байна. Бид үндэсний түүхээсээ хагацсан хүмүүс. Тиймээс бүгдээрээ нэгдээд, үндэснийхээ түүх, өв соёлоор бахархаж, түүнийгээ сурталчилж байгаа нь их сайхан санагдлаа.
-Үндэсний бахархлын тухайд юуг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй гэж боддог вэ?
-Үндэсний хэмжээний бахархалт зүйлээ эхлээд ойлгох хэрэгтэй байх. Яг юугаараа бахархаж байгаа, юу нь үнэ цэнтэй гэдгээ маш сайн ойлгох нь чухал. Үндэсний хэмжээний ийм зүйлийг хийж бүтээнэ гэдэг, өв соёлоо тээнэ гэдэг олон талын ойлголттой. Тэр дундаа хамгийн гол нь сэдвээ зөв сонгох нь чухал болов уу. Үндэстэн бүхэн өөрсдийн оюун санааны сэтгэхүйтэй байдаг. Манай компаниуд гэхэд нэг бөх, нэг уяачтай байдаг. Гэтэл улс үндэстэн өөрөө оюун санааны эрхэм зүйлтэй байх ёстой.
-Тэгвэл “KHARKHORUM 360°” фестивалийн онцлогийг та юу гэж харж байна вэ?
-Утга зохиолын төрөл зүйлийн оюун санааны үнэт зүйл болох яруу найргийг үзэгчдэдээ хүргэж байгаа нь энэ фестивалийн онцлог болов уу. Яруу найраг сонсдог, сонирхдог бүхэл бүтэн үе бий болж байна шүү дээ. Наадмаар гэхэд улс төрийн эсвэл нөлөө бүхий хүмүүсийг урьдаг. Гэтэл Монгол хэлээрээ бүтээл туурвидаг зохиолч, хэл шинжлэлийн эрдэмтэн зэрэг оюун санааны салбарын төлөөллүүдийг тэр бүр урьдаггүй. Харин энэ фестиваль өөрөө оюун санааг их дээдэлж байна. Энэ нь өнөөдөр бидэнд хэрэгтэй зүйл. Фестиваль гэдэг зүгээр нэг дуучин гарч ирээд, дуулаад өнгөрдөг зүйл биш юм. Цаанаа агуулгатай, үнэ цэнтэй байж болдог гэдгийг энэ арга хэмжээ харуулж байна. Ялангуяа оюун санаа, түүх, өв соёлынхоо үнэ цэнийг орчин үеийн хэлбэрээр хүргэж байгаа нь чухал. Тиймээс наймдугаар сарын 22-23-нд болох “KHARKHORUM 360°” фестивалийг зорьж ирээд үзээрэй.
 
 
🏟️Төв Цэнгэлдэх Хүрээлэн
⏰8-р сарын 22-23
🎟️Тасалбар авах:
Shoppy: https://shoppy.mn/products/kharkhorum-2026
Event X: https://www.eventx.mn/event/1888
Boxoffice: https://boxoffice.mn/event/Kharkhorum08-22
Ticket.mn: https://ticket.mn/event/3159/
Ерөнхий ивээн тэтгэгч:
Achit ikht LLC / "Ачит Ихт" ХХК
Huawei Mobile Mongolia
Ивээн тэтгэгч:
XacBank Pepsi Mongolia
Netcapital Financial Group]]>
secret0721 Tue, 18 Aug 2026 16:58:55 +0800
Хөгжим дууссан ч үргэлжлэх фестивалийн шинэ соёл https://zaisantv.mn/index.php?newsid=1465 https://zaisantv.mn/index.php?newsid=1465 Фестивалийн тухай бодохоор хамгийн түрүүнд таны санаанд юу ордог вэ?
Чанга хөгжим. Тайзны гэрэл. Найзууд. Шөнийн тэнгэр. Хэдэн өдрийн турш үргэлжлэх догдлол.
Харин хөгжим зогсож, тайз бууж, хүмүүс гэр гэрийн зүг буцсаны дараа юу үлддэг вэ?
Хог хаягдал биш. Дурсамж төдий биш. Харин мод үлдвэл ямар санагдаж байна ?
Хархорум Visual Art & Music Festival гэж юу вэ?
Нэг тасалбар тэнцэх нь нэг мод
Өөрөөр хэлбэл, фестивальд ирсэн хүн зөвхөн хөгжим, урлагийн нэгэн үдэшлэгт оролцоод өнгөрөхгүй. Таны худалдаж авсан тасалбар байгальд бодит утгаараа үлдэх нэг модны эхлэл болно.
Фестивалийн нэг оролцогч- нэг мод.
Мянган оролцогч-мянган мод.
Харин фестивалийн зорилт биелбэл хэдэн мянган тасалбар хэдэн мянга, хэдэн зуун мянган мод болон үргэлжилнэ. Гэхдээ энэ бол зүгээр нэг мод тарих тухай санаа биш юм. Фестивалийн дараах амьдралын тухай санаа. Мэдээж фестиваль дуусна. Харин таны мод үлдэнэ. Өнөөдөр бидний хэрэглэж буй олон зүйл маш богино настай. Технологийн ачаар худалдаж авсан тасалбар чинь хэдхэн минутын дотор утсанд орчихдог болсон. Хөгжим хэдхэн цаг үргэлжилнэ. Фестивалийн гэрэл хэдхэн шөнө асна.
Харин мод?
Түүнийг тарихад нэг өдөр хангалттай байж болох ч ургахад олон жил хэрэгтэй.
Тиймээс “1 тасалбар = 1 мод” гэдэг санаа цаг хугацааны хувьд фестивалийг өөр өнцгөөс харуулж байна.Та фестивалийн талбайгаас буцсан ч таны оролцоо тэнд дуусахгүй гээд төсөөлөөд үзээрэй. Таны сонссон хөгжмийн дараа мод ургана. Таны бүжиглэсэн талбайн дараа ногоон байгууламж бий болно. Таны авсан тасалбар хожим хэн нэгний суух сүүдэр болж мэднэ. Магадгүй хэдэн жилийн дараа тэр модны дэргэд таны хүүхэд, ач, зээ, үр хойч чинь тоглож байх болно.
Монгол хүн байгальтайгаа харилцах тухай ойлголт өчигдрөөс эхлээгүй. Уул усаа шүтэж, булаг шандаа бохирдуулахгүй байхыг захиж, ганц модыг ч хайрлан хамгаалах уламжлал бидний соёлд бий. Харин өнөөдөр тэр уламжлалыг шинэ үеийн хэлээр дахин сануулж байна. Хөгжим, урлаг, залуусын фестивалийн хэлээр. Энэ бол “байгалиа хамгаал” гэсэн уриаг тайзан дээрээс чангаар хэлэхээс илүү сонирхолтой арга. Залуусын очдог газарт  нь очно. Тэдний дуртай хөгжимтэй нь холбож өгнө. Тэдний худалдан авч буй тасалбарыг бодит үйлдэлтэй холбоно. Ингээд байгаль хамгаалал “хэн нэгний хийх ёстой ажил” биш, “би өөрөө оролцсон зүйл” болж хувирна. Энэ бол санаачилгын хамгийн хүчтэй хэсэг.
Яагаад яг одоо?
Энэ асуулт бүр ч чухал.
Учир нь Монгол Улс энэ жил дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 2026 оны наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотноо болно. Хурлын уриа нь “Restoring Land. Restoring Hope.” Буюу  “Газраа сэргээе. Найдвараа сэргээе.”
COP17-д дэлхийн 197 талын төлөөлөгчид төр, бизнес, иргэний нийгэм, шинжлэх ухаан, залуус, малчид зэрэг олон талын оролцоотойгоор цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг бодит шийдлүүдийг хэлэлцэхээр цуглаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийт “газрыг хэрхэн сэргээх вэ?” гэдэг асуултад хариу хайж буй энэ цаг үед Монгол Улс өөрийн нутаг дэвсгэр дээрээ тэр асуултыг бодитоор харуулах гэж байна. Учир нь UNCCD-ийн мэдээллээр Монгол Улсын газар нутгийн бараг 77 хувь нь газрын доройтолд өртсөн байна. Харин UNCCD-ийн улс орны датагаар 2019 оны байдлаар Монголын 36.26 сая га газар доройтсон, нийт газар нутгийн 23.4 хувь нь доройтолд бүртгэгдсэн. Энд ашигласан үзүүлэлт, аргачлал нь “өртсөн газар” гэсэн өргөн ойлголтоос ялгаатай тул хоёр тоог шууд хооронд нь харьцуулах бус, өөр өөр хэмжүүр гэдгийг анхаарах нь зүйтэй. Гэхдээ эдгээр тоо баримтыг тогтож нэг анзаарвал нэг л зүйлийг хэлж байна. Монголд байгаль хамгаалах тухай ярих хангалтгүй болсон. Хийх хэрэгтэй болсон.
 

Монгол Улс дэлхийтэй нэг талд байна

 
Монгол Улс цөлжилттэй тэмцэх асуудлыг зөвхөн олон улсын хурлын индэр дээр яриад зогсохгүй, дотооддоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан бодит ажил хэрэг болгож ирсэн.
2022–2025 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 127.9 сая мод, сөөг тарьсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2026 оны мэдээлэлд дурджээ.
Өөр нэг чухал үзүүлэлт бий.
2021–2024 онд 18 аймгийн 28 сум болон Улаанбаатарын зургаан дүүрэгт нийт 2,006.35 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан байна.
Энэ бол нэг өдрийн ажил биш.Нэг кампанит ажлын зураг авахуулах ажил ч биш. Хамгийн гол нь мод тарихаас гадна тарьсан модоо арчлах, ургуулах асуудал чухал болж байна. 2025 онд улсын хэмжээнд мод тарихаас илүүтэй тарьсан модоо хамгаалах, арчлахад анхаарсан үндэсний кампанит ажил хүртэл зохион байгуулжээ.
Тэгэхээр “1 тасалбар = 1 мод” санаачилгын үнэ цэнэ нь зөвхөн модны тоонд биш. Харин залуусыг энэ том хөдөлгөөний нэг хэсэг болгож байгаад оршино. Хархорумд хөгжим эгшиглэж, харин цаана нь өөр нэг аялгуу эхэлнэ.
Хархорум бол Монголын түүхэнд зүгээр нэг газарзүйн нэр биш. Энэ бол XIII зууны Монголын эзэнт гүрний нийслэл байсан, дэлхийтэй холбогдож байсан түүхэн орон зай. Өнөөдөр тэнд орчин үеийн урлаг, хөгжим, залуусын соёл дахин уулзаж байна.
Энд нэг сонирхолтой бэлгэдэл бий. Эртний Хархорумд дэлхийтэй холбогдсон Монгол байсан. Харин өнөөдрийн Хархорумд Монголын залуус дэлхийн нэгэн том асуудалтай - газрын доройтол, цөлжилттэй - өөрсдийн хэлээр холбогдож байна.
Тиймээс KHARKHORUM Visual Art & Music Festival-ийг зөвхөн хөгжмийн фестиваль гэж харах нь өрөөсгөл юм. Энэ бол соёлын арга хэмжээ байгаль хамгааллын бодит үйлдэлтэй холбогдож болохыг харуулж буй туршилт.
Урлаг бол зөвхөн үзэж, сонсдог зүйл биш.
Үзэл санаа төрүүлдэг зүйл.
Хөгжим бол зөвхөн сонсдог зүйл биш.
Хүмүүсийг хөдөлгөгч хүч.
Фестиваль бол зөвхөн хэдэн цагийн зугаа биш.
Хүмүүсийг нэг зорилгын төлөө цуглуулж чаддаг орон зай.
 

10 мянган мод бол 10 мянган “би оролцсон” гэсэн үг

 
Байгаль орчны том тоонууд заримдаа хүний сэтгэлд хүрдэггүй нь үнэн.
“Тэрбум мод.” “77 хувь.” “36 сая га.” “900 тэрбум ам.доллар.”
Дэлхийн хэмжээнд газрын доройтол жил бүр асар их эдийн засгийн хохирол учруулж байгаа бөгөөд UNCCD-ийн Монголд зориулсан COP17-ийн мэдээлэлд цөлжилт, газрын доройтол, гангийн өртөг дэлхийд жилд ойролцоогоор 900 тэрбум ам.долларт хүрдэг гэж дурдсан. Харин газрын нөхөн сэргээлтэд оруулсан хөрөнгө оруулалт нэг доллар тутамд 35 хүртэлх долларын өгөөж бий болгох боломжтой гэж тооцжээ.
Гэхдээ нэг бие хүний хувьд “нэг мод” гэдэг илүү ойлгомжтой.
Нэг модыг харж болно.
Нэг модыг тарьж болно.
Нэг модыг усалж болно.
Нэг модыг нэрлэж болно.
Тэгээд нэг мод олон модны эхлэл болж болно.
Тиймээс Хархорум фестивалийн “1 тасалбар = 1 мод” санаачилга том асуудлыг хүний хэмжээнд буулгаж өгч чадаж байгаа нь гайхалтай биш гэж үү?
Цөлжилттэй тэмцэнэ гэдэг дандаа НҮБ-ын хурлын танхимд эхэлдэг зүйл биш шүү дээ. Нэг тасалбар худалдаж авснаас эхэлж болох нь. Тэгэхээр цаашдаа хөгжмийн фестивалийн шинэ шалгуур нь хэдэн хүн ирж талбай дүүргэсэн бэ биш. Харин юу үлдээсэн бэ? гэдэгт орших нь. Энэ шинэ соёлыг Хархорум фестиваль эхлүүлж байна. Дэлхийн фестивалийн соёл өөрчлөгдөж байна. Өнөөдөр фестивалийн амжилтыг зөвхөн хэдэн уран бүтээлч оролцсон, хэдэн хүн үзсэн, хэдэн тасалбар борлуулснаар хэмжихэд хангалтгүй болжээ.
Фестиваль дууссаны дараа юу үлдсэн бэ? Хархорум фестиваль энэ асуултад өөрийн хариуг өгч байна.
10 мянган мод. 10 мянган оролцоо. 10 мянган жижиг үйлдэл. Магадгүй ирээдүйд энэ санаа зөвхөн Хархорумд үлдэхгүй болов уу? Киноны нэг тасалбар - нэг мод. Тоглолтын нэг тасалбар - нэг мод. Спортын нэг билет - нэг мод. Нэг аяга кофе - нэг мод. Ингэж соёлын хэрэглээ өөрөө байгальд эргэж очдог бол ямар вэ?
 

Өнөөдрийн хөгжмийн дараа маргаашийн төгөл

 
Фестивалийн хамгийн сайхан зүйл нь түр зуурын мэдрэмж байдаг. Харин хамгийн үнэ цэнтэй зүйл нь түр зуурын биш байж болох юм. Өнөөдөр Хархорумд хөгжмийн хэмнэлд бүжиглэсэн залуу маргааш тэр модыг тарих ажилд оролцож байна. Хэдэн жилийн дараа тэр мод ургана.Арван жилийн дараа төгөл бий болно. Хорин жилийн дараа хэн нэгэн тэр төгөлд амарч болно. Фестиваль дууссан ч үр дүн нь үлдсэн байна. Магадгүй орчин үеийн фестивалийн хамгийн сайхан өв энэ байх. Нүргэлсэн дуу чимээ намжиж, гэрэл унтарна. Тайз бууж, хүмүүс явна. Харин газар дээр нь нэг жижиг мод үлдэж, тэр мод ургана. Тэр модтой хамт санаа ургана. Санаатай хамт хандлага өөрчлөгдөнө. Хандлага өөрчлөгдвөл ирээдүй өөрчлөгдөнө. Хархорум фестивалийн дараа байгальд юу үлдэх вэ? Хэдэн мянган мод үлдээхийг  зорьж байна.Гэхдээ үүнээс илүү зүйл үлдээсэй.Тэр нь залуусын оролцоо. Байгальд хандах шинэ хандлага. Монголын эртний уламжлал ба орчин үеийн соёлын шинэ холбоо. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй Монголын залуусын нэгэн шинэ дүр. COP17 Улаанбаатарт “Газраа сэргээе. Найдвараа сэргээе” гэж уриалж буй энэ цаг үед Хархорум фестиваль тэр уриаг өөрийнхөөрөө хөрвүүлж байна. Хөгжмөө сонс. Урлагаа мэдэр. Найзуудтайгаа дурсамж бүтээ. Тэгээд...нэг мод үлдээ. Учир нь сайн фестиваль нэг шөнө үргэлжилж болно. Харин сайн санаа хэдэн арван жил ургаж чадна.]]>
secret0721 Mon, 17 Aug 2026 17:22:56 +0800