Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/zaisazwz/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Мэдээ - Zaisantv.mn https://zaisantv.mn/ ru Мэдээ - Zaisantv.mn DataLife Engine УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ?! https://zaisantv.mn/index.php?newsid=1363 https://zaisantv.mn/index.php?newsid=1363
Б.ДАМДИН-ОЧИР
 
Өндөг анхдагч уу, аль эсвэл тахиа юу. Үүнд хариулт олддоггүйтэй адил “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг мэдэгдэхээ болив. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр 2025 оны аравдугаар сарын 17-нд нэгдсэн чуулганаар чөлөөлсөн. Түүнээс хойш 20 хонож байна. Түүнийг чөлөөлөх тогтоолд “...УИХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн асуудалд орсон. Улмаар, УИХ дахь цөөнхийн бүлгээс дэд даргаар сонгогдсон Б.Пүрэвдорж энэ өдрүүдэд УИХ-ын даргын бүрэн эхээр хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ ихээхэн сонин байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэтэл, өнгөрсөн долоо хоногт “эвлэрэл”-ээ зарласан МАН-ынхан “...УИХ-ын шинэ даргыг намынхаа Их хурлын дараа сонгоно” гэжээ. МАН-ын Их хурал 2025 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд хуралдана. Амралтын өдрүүдээр таарч байгаа юм. Түүний дараагийн долоо хоногт УИХ-ын даргын асуудал яригдахаар болж байгаа бололтой.
Гэтэл бид Үндсэн хуулийнхаа 20 дугаар зүйлд “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гээд заачихсан. “…Төрийн эрх барьж байгаа намд эрх мэдлийг хадгална” гэж заагаагүй байна.
Ийм байтал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монгол төрийн эрх барих дээд байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангаж УИХ-ын даргыг сонгох асуудлаар ямар ч санаа оноо гаргахгүй, харин бүлэг дотроо хоёр хуваагдаж тамга тэмдгээ булаалдсан шиг сууцгааж байна. Тэд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа УИХ-ын тухай хуулийн 7.2-т зааснаар “…УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Гишүүний тангарагт “…Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, Үндсэн хуулийг дээдлэн сахина” гэж байгаагаас биш “…МАН-ынхаа шийдвэр, ашиг сонирхлыг дагана” гэсэн үг өгүүлбэр, утга агуулга алга байгаа юм.
Эндээс үүдээд дээрх “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг асуудал хүчтэй хөндөгдөж байна. С.Зориг агсны “...Нэгдүгээрт улс, хоёрдугаарт нам, гуравт хувийн эрх ашиг эрэмбэлэх ёстой” гэсэн нь ч бий дээ.
Дээрээс нь, УИХ-ын даргыг заавал МАН-ын шийдвэрээр томилох хууль, дүрэм байхгүй юм. МАН дээр биш УИХ-ын бүтэц болсон МАН-ын бүлэг дээр асуудал шийдэгдэх ёстой. Үндсэн хуулийн 24.1-т “…УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэсэн байна. Мөн УИХ-ын тухай хуулийн 10.1-т “…Сонгуулийн дүнгээр УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонх гэнэ” гээд 11.1-т “…Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох эрх мэдэл Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар МАН-д олгогдоогүй байгаа юм.
Харин УИХ-д олонх болсон МАН-ынхныг “…Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулий 39.2-т “…УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна” гэж бий. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т ч “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заажээ.
Ийм байтал УИХ-ын даргын томилгоог намынхаа Их хурлын дараа шийдэхээр болсон нь МАН төрийн толгой дээр, цаашилбал Үндсэн хуулийн дээр гарсныг харуулж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, өдгөө улс орны өмнө тулгамдсан, 2026 оны улсын төсвөөс эхлээд цаг үеийн олон чухал асуудал УИХ дээр овоорсон байна. Манайхан улс төрийн шалтгаанаар “…УИХ дарга бол зүгээр л хурал удирддаг хүн” гээд байдгаас УИХ-ын дарга эдгээрт чухал оролцоотой юм. УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Тодруулбал, 13.1-т “…УИХ-ын дарга гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 13.1.1-т …УИХ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах”, 13.1.2-т “…Ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах”, 13.1.3-т “…Энэ хуулийн 13.3-т заасан зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох”, 13.1.4-т “…Ерөнхийлөгч, Засгийн газартай УИХ-ыг төлөөлөн харилцах”, 13.1.5-д “…УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналтын үйл ажиллагааг УИХ-ын хяналт шалгалтын ажилтай уялдуулах”, 13.1.6-д “…УИХ-ыг бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод, гадаадад төлөөлөх”, 13.1.10-т “…Тамгын газрын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын баталгааг хангуулах”, 13.1.11-т “…Хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах”, 13.1.12-т “…Холбогдох Байнгын хорооны саналаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах”, 13.1.13-т “…Хуульд заасан үндэслэлээр УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх”, 13.1.14-т “…Шаардлагатай гэж үзвэл УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах”, 13.1.15-д “…Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг харьяаллын дагуу холбогдох Байнгын хороонд хуваарилж, нэгдсэн хуралдаанд мэдээлэх”, 13.1.16-д “…Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 13.3-т “…Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, УИХ-ын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоох, УИХ-ын төсөв болон УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий зөвлөл УИХ-ын даргын дэргэд ажиллана” гэж заасан. Гэтэл, өнгөрсөн долоо хоногийн чуулган үеэр л гэхэд “…УИХ-ын даргын зөвлөл хуралдсан, хуралдаагүй” гээд чуулганаар хэлэлцсэн нэгэн тодорхой асуудлын хүчин төгөлдөр эсэх нь хөндөгдөж байгаа нь ч харагдсан.
Ер нь бол, аливаа улс орны нийгэмд удирдлага, нийтлэг засаглалыг хэрэгжүүлдэг улс төрийн байгууллыг төр хэмээдэг. Германы социологич Макс Вебер “…Төр гэдэг нь зүйд нийцэхүйц албадлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц” гэсэн байдаг. Тэр нь Монголд УИХ юм. Гэтэл өнөөдөр төрийн эрхийг барьдаг дээд байгууллага нь УИХ бус МАН юм шиг дүр зураг бий болжээ. Дашрамд хэлэхэд, урьд нь “...Төрийн дээр нам гарлаа” гэж ярьдаг л байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм улайм цайм заларчихсан явдал байсангүй билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]>
secret0721 Mon, 03 Nov 2025 11:51:07 +0800
Өмнөд Солонгосын 14 дэх ерөнхийлөгч И Жэ Мён https://zaisantv.mn/index.php?newsid=1333 https://zaisantv.mn/index.php?newsid=1333 Б.НЯМСҮРЭН
 
БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өндөрлөж, Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён ялалт байгуулаад байна.
Тэгвэл БНСУ-ын 14 дэх ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ. Юуны өмнө И Жэ Мён бол сүүлийн 20 гаруй жил улс төрд олон дуулиан дагуулсан, танил фигур гэдгийг дурдах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ч удаа өрсөлдөж ялагдсанаас гадна согтуугаар машин жолоодсон, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн болон авлигын хэрэгт шалгагдаж байсан зэргээр багагүй хэл аманд өртөж байсан нэгэн. Нөгөө талаар ядуу гэр бүлээс гаралтай ажилчин хүү хүний эрхийн хуульч болж, тэндээсээ хот, мужийн тэргүүнээр сонгогдож, цаашлаад ерөнхийлөгч болон дэвших хүртлээ улс төрийн хүнд хэцүү замд бүгдийг өөрөө босгосон хэмээн үнэлдэг дэмжигчид олонтой сөрөг хүчний удирдагч. Ямартай ч улс төрийн баялаг намтартай шинэ ерөнхийлөгчийн амьдралын замнал, засаглалын чиг баримжаа болон өмнө нь тулгарч буй сорилтуудын талаар хамтдаа сонирхъё.
 
Андунд өссөн адармаатай бага нас
 
И Жэ Мён 1963 оны 12 дугаар сарын 8-нд Андун хотод долоон хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ. Гэр бүл нь тарчиг амьдралтай байсан учир бага сургуулиа төгсөөд аргагүйн эрхэнд үйлдвэрийн ажилчин болжээ. Гэвч үйлдвэрийн хүнд ажлын улмаас хэд хэдэн удаа бэртсэний дотор 13 настайдаа зүүн гарын бугуйгаа үйлдвэрийн хүнд дарагчид даруулж, насан туршдаа эдгэрэхгүй гэмтэл авчээ. Энэхүү хөгжлийн бэрхшээлийн улмаас цэрэгт явахаас чөлөөлөгдсөн байна. Тэрээр дунд болон ахлах сургуулиа хожим дүйцүүлж, гэрчилгээ авсан бөгөөд Чун-Ангийн их сургуульд суралцаж, 1986 онд хуульч мэргэжлээр төгсжээ. Бага насны амьдрал нь тийм ч гэгээтэй байгаагүй талаараа тэрээр саяхан гаргасан өөрийн намтартаа өгүүлжээ. Ялангуяа олон хүүхэдтэй ядруухан айлд өссөний зэрэгцээ аав нь үргэлж мөрийтэй тоглоом тоглодог байсан тухай гашуун дурсамжийг ч бичсэн байна.
Тэрээр гэргий Ким Хьётэй 1990 онд танилцаж, хоёр жилийн дараа гэр бүл болжээ. Хосууд хоёр хүүхэдтэй.
И Жэ Мён хүний эрхийн чиглэлийг ихээхэн дэмждэг хуульч бөгөөд 2002 онд Соннам дүүргийн нэгдсэн эмнэлэг хаагдахад хүний эрхийн хуульчийн хувиар эсэргүүцлийн аян өрнүүлж, үр дүнд хүрснээр олонд танигджээ. Энэ эсэргүүцлийн үр дүнд хоёр ч нэгдсэн эмнэлэг байгуулж чадсанаар олон нийтийн дэмжлэгийг хүлээж 2005 оноос улс төрд орж эхэлсэн юм.
 
Гурван удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн
 
2005 оноос эхлүүлсэн тэрээр 2010 онд Соннам хотын даргаар сонгогдож, 2014 онд улиран албан тушаалаа үргэлжлүүлсэн байна. Энэ хугацаандаа буюу 2017 онд ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдөж ялагджээ. Гэвч 2018 онд Кёнги мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулснаар хотын захирагчаас мужийн тэргүүнд дэвшсэн юм. Харин 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших үед нам нь ялсан ч өөрөө өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёльд багахан хувийн саналаар ялагджээ. Өөрөөр хэлбэл тэрээр гурав дахь удаагийн оролдлогоор төрийн тэргүүн болж байгаа хэрэг.
 
Амь насанд нь халдахыг завдаж байв
 
2024 оны нэгдүгээр сард Пусан хотын нисэх онгоцны буудлын барилгын талбайн гадаа И Жэ Мёны хүзүүнд хутгалж, амь насанд нь халдахыг завдаж байв. Түүнийг алахаар завдсан этгээд 15 жилийн ял авчээ. Энэ үеэс Юн Сог Ёл ерөнхийлөгчтэй сөргөөцөлдсөн гол тэмцэл хурцадсан гэж ажиглагчид үздэг. Тиймээс ч цэргийн хүчээр төрийн эрх авах гэсэн оролдлогоор буруутгагдан, шүүх хурлаа хүлээж байгаа өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёлын эсрэг импичментийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэж байв.
 
Багагүй дуулианы эзэн
 
Тэрээр улс төрд өнгөрүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд хэд хэдэн томоохон дуулианд нэр холбогдож байв. 2004 онд согтуугаар машин жолоодсон, 2018 онд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн болон 2021 онд авлигын хэрэгт шалгагдаж байсан зэргээр түүний талаарх таатай биш мэдээллүүд цөөнгүй. Гэхдээ энэ нь улс төрч хүний амьдралд тохиодог олон улс төрийн зорилгот акцуудын нэг байсан хэмээн түүнийг дэмжигчид өмгөөлдөг.  Хамгийн сүүлд буюу 2021 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын телевизээр цацагдсан мэтгэлцээний үеэр И авлигын хэргээр буруутгасан асуултад худал хариулт өгсөн хэмээн шалгагдаж, 2024 онд нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлэв. Харин үүнээс хоёр сарын дараа болсон давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгасан бол энэ шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгожээ. Энэхүү хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа юм.
 
Хүлээж буй сорилтууд өмнөх ерөнхийлөгчдийнхөөс ч олон
 
БНСУ үе үе ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагсдаг, заримыг нь огцруулж, заримд нь импич явуулан авч үлдэх нь ч байдаг. Харин тус улсын 14 дэх ерөнхийлөгчийн хувьд урьд өмнөх төрийн тэргүүнүүдээс илүү их ачаа бөгөөд хариуцлага хүлээж байна хэмээн дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү ээлжит бус сонгууль нь зөвхөн нэг удаагийн сонгуулийн үйл ажиллагаа бус гадаад дотоодын ээдрээтэй нөхцөл байдалд улс орноо удирдах түүхэн цаг хугацааг эхлүүлэх Өмнөд Солонгосын улс төрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үйл явц юм. Тиймээс ч тэрээр ялалт байгуулсныхаа дараа ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Энэ сонгууль бол ард түмэнд төрийн эрх бий гэдгийг нотолж чадлаа. Улс орныхоо эдийн засгийг сэргээхийн төлөө өнөөдрөөс эхлэн хичээн ажиллах болно” Ялангуяа дотоодын улс төрөөс гадна эдийн засгийн хямрал, ажилгүйдэл зэрэг асуудлуудыг шийдюэрлэхийн зэрэгцээ гадаад бодлого, Трампын тариф, АНУ-тай харилцах харилцаа болон Солонгосын хойг, Хойд Солонгосын харилцаанд эерэг уур амьсгл бүрдүүлэх зөөлөн бодлого бий болох боломжтой гэж ажиглагчид дүгнэж байна. Энэ нь цаашлаад зөвхөн дотоодын асуудлууд бус гадаад хүчин зүйлс, геополитикийн нөхцөл байдалд ч томоохон өөрчлөлт авчирч мэднэ гэсэн хүлээлтийг хэдий нь бий болгожээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
]]>
secret0721 Thu, 05 Jun 2025 18:00:26 +0800
Гэрийн ажилд туслах Neo роботыг ирэх жилээс худалдаална https://zaisantv.mn/index.php?newsid=1241 https://zaisantv.mn/index.php?newsid=1241 С.УРТНАСАН
Норвеги болон Цахиурын хөндийд байрладаг 1Х компани гэрийн ажилд туслах хүн дүрстэй робот зохион бүтээжээ. NEO нэртэй энэхүү робот нь гэрийн ажил хийхэд угааж цэвэрлэж, эмхлэхэд туслах зорилготой. Ингэснээр бидний амьдралын маш их цагийг хэмнэхийн зэрэгцээ роботыг алсын зайнаас удирдах боломжтой гэнэ. 1Х-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Брент Борнич Роботыг “Хэрэв та өөр газар байгаа бол робот руугаа телепорт хийж, гэртээ хийхээ мартсан жижиг зүйлсийг хийлгэх боломжтой гэсэн үг юм” гэжээ. Алсын зайнаас удирдах боломжтойгоороо онцлогтой шинэ роботыг хиймэл оюун ухаанд түшиглэн зохион бүтээсэн бөгөөд ирэх 2025 оноос эхлэн худалдаанд гаргана гэж компанийн зүгээс мэдэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn]]>
secret0721 Wed, 04 Dec 2024 17:47:52 +0800
"Улаанбаатар хот -100" архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн гарна https://zaisantv.mn/index.php?newsid=1215 https://zaisantv.mn/index.php?newsid=1215 Монгол Улсын Нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл хүрээг "Улаанбаатар" хэмээн нэрийдсэний 100 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатар хот -100" архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг 10 дугаар сарын 23-аас 30-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд толилуулна. Үзэгч та бүхнийг архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС ]]>
secret0721 Mon, 21 Oct 2024 17:27:36 +0800
“Морин хуур” найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо https://zaisantv.mn/index.php?newsid=1095 https://zaisantv.mn/index.php?newsid=1095 “Морин хуур” найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн “Морин хуур” найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа.
Хоёр улсын төрийн тэргүүний  ивээл дор зохион байгуулсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан, “Морин хуур” найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгааг онцолж, энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийллээ.
Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Шадар сайд Ж.Ходжаев хэлж, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав.
Монгол, Узбекийн шилдэг 21 бүтээлийг хоршиж толилуулсан  тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын  улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо.
Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж, “Морин хуур” найрал хөгжим болгосон юм.
Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” бүтээлээ толилуулж байсан түүхтэй.
]]>
secret0721 Thu, 27 Jun 2024 14:30:02 +0800
Томуу, томуу төст өвчний үед хоолой, ам зайлах гэрийн болон сургуулийн орчинд хоолой, ам зайлах энгийн аргууд https://zaisantv.mn/index.php?newsid=739 https://zaisantv.mn/index.php?newsid=739 ]]> secret0721 Mon, 11 Dec 2023 17:17:20 +0800  “Дэм” хөтөлбөрийн ахлагч О.Туяа: Зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчныг бий болгох нь хоршоод, бичил бизнес хөгжих маш чухал суурь https://zaisantv.mn/index.php?newsid=589 https://zaisantv.mn/index.php?newsid=589 secret0721 Wed, 17 May 2023 15:56:56 +0800