Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/zaisazwz/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Хамтын ажиллагаа - Zaisantv.mn https://zaisantv.mn/ ru Хамтын ажиллагаа - Zaisantv.mn DataLife Engine Хэрэв та ипотекийн зээлийн төлбөр төлөх хувиараа өөрчлөх бол харилцагч банкнаасаа зөвлөгөө аваарай https://zaisantv.mn/index.php?newsid=1427 https://zaisantv.mn/index.php?newsid=1427 ]]> secret0721 Wed, 07 Jan 2026 13:30:51 +0800 “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч эрүүл мэндийн жил 2027” https://zaisantv.mn/index.php?newsid=1428 https://zaisantv.mn/index.php?newsid=1428 Монгол Улсын Засгийн газрын  2025 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор 2027 оныг “Эрүүл мэндийн жил” болгон зарлахаар  баталлаа. 
Хүний их эмчээр 3650 хоног. Эрүүл мэндийн сайдаар 550 хоног. УИХ-ын гишүүнээр иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдон 550 хоног ажиллаж байгаагийн хувиар Монгол улсын хөгжил, эдийн засгийн хөшүүрэг, Монгол хүний амьд явах эрхийн баталгаа болох эрүүл мэндийн салбар өөрөө “сэхээний орон дээр” гарсан байгааг нуух боломжгүй юм. Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарын асуудлыг хэсэгчилсэн, богино хугацааны “гал унтраах” арга хэмжээгээр бус, нийгмийн системийн хэмжээнд бүхэлд нь “эрхтэн тогтолцоо”-гоор нь эрүүлжүүлэх бодлогын шийдэл шаардлагатай болсон байна.
Энэ зорилгын хүрээнд УИХ-ын гишүүний хувиар сонгогдсон сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарыг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, багц хууль эрх зүйн шинэчлэлийг боловсруулахад анхаарч ажиллалаа. Эдгээр бодлогын шийдэл, төлөвлөлтийг бодит ажил болгох, иргэдэд үр өгөөжтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 1.5 жилийн өмнөөс 2027 оныг “Эрүүл мэндийн жил” болгох санаачилгыг дэвшүүлж, Засгийн газрын түвшинд баталгаажуулж чадсан юм.
Манай улсын хувьд Засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн нөхцөл байдлаас хамааран төрийн бодлого, залгамж халаа тогтворгүй байх эрсдэл бодитоор оршсоор ирсэн нь үнэн. Гэвч шинжлэх ухааны ойлголтоор “засаглалын тогтвортой байдал” гэдэг нь зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүн бус, харин төрийн бодлого, төлөвлөлт, институтийн чиг үүрэг тогтвортой хэрэгжих чадварыг илэрхийлдэг. Төрийн үндсэн үүрэг бол иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон суурь баталгааг хангах явдал юм.
Мөн сайн төлөвлөлт өөрөө гүйцэтгэлийн дийлэнх хувь ч гэж үздэг. АНУ-ын улс төр судлаач, АНУ-ын бодлогын шинжлэх ухааны суурийг тавьсан Х.Д.Лассвеллын Бодлогын процессын онолд “Урьдчилан төлөвлөх нь бодлогын процессыг системтэй, хэмжигдэхүйц болгоно” хэмээн тодорхойлсон. Харамсалтай нь манай улсын төрийн бодлого төлөвлөлтийн хувьд хэтэрхий төсөвт жилдээ баригдсан, тухайн жилийн төсвөөсөө хамаарч “эхийг нь эцээхгүй, тугалыг тураахгүй” гэсэн зарчмаар хийгдсээр байгаа нь нийгмийн асуудлуудыг ул суурьтайгаар шийдвэрлэх бус “гал унтрааж” байгаа нь нийгмийн бүхий л салбаруудыг үндсэндээ бүрэн уналтын түвшинд хүргэж байгаагаа хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болсон. Үүнийг ч хөндлөнгийн хяналтын байгууллагуудын үнэлгээ, тайлан баталдаг. Тухайлбал, Үндэсний аудитын газрын “2026 оны төсвийн тухай хуулийн төсөл”-д хийсэн аудитын тайланд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлагдаагүй тул 2026 оны нэгдсэн төсвийн төслийг боловсруулах шатанд байгаа бодлогын баримт бичгийн төсөлд үндэслэж нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй” хэмээн дурдсан явдал юм.
Энэ мэтчилэн процессын хувьд алдаатай явж ирсэн бодлогын, төлөвлөлтийн алдааг залруулахыг ийн зорьж, эрүүл мэндийн салбараасаа ард иргэдийнхээ итгэлийг хүлээн хууль батлах, бодлого тодорхойлох төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж байгаагийн хувьд Монгол Улсын дунд хугацааны бодлогын төлөвлөлтөд эрүүл мэндийн салбарын асуудлыг дэвшүүлэн батлуулсан юм. 
 
Эрүүл Монгол хүн та Монгол Улсын баялаг.
Эрүүл мэнд эрхэм баялаг хэмээн монголчууд бид ярьдаг
 
Гэвч бодлогын түвшинд эрүүл мэндийн салбарыг зөвхөн эмнэлэг, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хэмжих хандлага давамгайлсаар ирсэн нь өнөөдөр хангалтгүй болжээ. Орчин үеийн эрүүл мэндийн бодлого нь урьдчилан сэргийлэх тогтолцоо, өвчлөлийн бүтэц, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж зэрэг олон хүчин зүйлсээр дамжин хүн амын амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжилд нөлөөлдөг төрийн бодлогын суурь чиглэл болж байна. Манай улсын эрүүл мэндийн бодлогын үр дүн ямар байна вэ гэдгийг дараах хэдхэн тоогоор илэрхийлэгддэг.
Өвчний Олон улсын ангилал буюу “ICD” -ын дагуу өвчлөлийг үүсэл, дамжих зам, шалтгаанаар нь халдварт өвчин, халдварт бус өвчин гэж ерөнхийлөн хоёр ангилдаг. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан  халдварт бус өвчний дэлхийн хяналт, үнэлгээний хүрээ болон холбогдох баримт бичгүүдэд ХБӨ-г эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийн нэг болгон авч үзэхийг бүх гишүүн орнууддаа зөвлөдөг. Монгол улсын хувьд 2024 оны байдлаар нийт нас баралтын 83 хувь нь халдварт бус өвчнөөс шалтгаалж байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого доголдолтой, алдаатай явж байгааг харуулж байгаа юм. Тэр дундаа ХБӨ-өөс үүдэлтэй нас баралтын бүтцэд “Ишемик зүрхний өвчин, тархи судасны өвчин, элэгний хорт хавдар” зэрэг өвчлөл хамгийн өндөр хувийг эзэлж, хөдөлмөрийн насны хүн амын амьдралын чанарыг эрчимтэй доройтуулж байна. Эдгээр өвчлөлтүүд нь урьдчилан сэргийлэх, нас баралтын эрсдэлт нөхцөлийг бууруулж болохуйц буюу халдварт бус өвчлөл байгаа нь эрүүл мэндийн салбарын асуудал нь зөвхөн эмчилгээ бус эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, иргэний зан үйл, дадал зуршлын менежменттэй шууд холбоотойг илэрхийлнэ. Мөн төрийн бодлого, шийдвэр оновчгүй, урт хугацааны төлөвлөлт алдагдсаныг харуулна.
Манай улсад эрүүл мэндийн салбарын бодлого зөвхөн эмчилгээ төвтэй хэвээр байгаа нь өвчлөл буурах бус, харин тогтворжих нөхцөлийг бүрдүүлж байна гэж дүгнэж байна.                Иймээс “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн салбарын бодлогыг эмчилгээ төвтэй загвараас урьдчилан сэргийлэх тогтолцоо руу, төвлөрсөн эмнэлгийн тусламж үйлчилгээний загвараас хүн амд тэгш хүртээмжтэй систем рүү, богино хугацааны арга хэмжээнээс урт хугацааны цогц бодлогын шийдэл, төлөвлөлт рүү шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү шилжилтийн суурь бол салбарын багц хуулийн шинэчлэл, мөн  мэндийн салбарт зарцуулах хөрөнгө оруулалт төсвийг Олон улсын жишиг болох ДНБ-ний 6 хувьд хүргэх шаардлагатай гэж үзэж байна.

Олон улсын туршлагаас харахад эрүүл мэндийн салбарыг зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээнд авч үзэхээс татгалзаж иргэдийн амьдралын чанар, нийгмийн хөгжил, улсын эдийн засгийн хөгжлийн суурь гэж үзэж төрийн бодлогын үндсэн чиглэл болгон авч үзсэн улс, орнууд богино хугацаанд хүн амын амьдралын чанар, эдийн засгийн эргэлт, хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор сайжруулж чадсан байна.
Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улс 2000-аад оны эхнээс Эрүүл мэндийн дэвшилтэт жилүүд хэмээх үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, анхан шатны тусламжид төвлөрсөн бодлогыг тогтвортой хэрэгжүүлжээ. Энэхүү бодлогынхоо хүрээнд тус улс эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ 6 хувиас дээш хөрөнгө оруулалт хийснээр өнөөдөр хүн амынхаа эрүүл мэндийн үзүүлэлт, дундаж насжилтаараа  Азийн бүс нутагтаа тэргүүлэх түвшинд хүрчээ.
Мөн Бүгд Найрамдах Финланд Улс 1970-аад оноос “Бүх бодлогод эрүүл мэнд” стратегийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн асуудлыг зөвхөн салбарын хүрээнд бус боловсрол, хот төлөвлөлт, хөдөлмөр, байгаль орчин зэрэг бүх бодлоготойгоо уялдуулсан цогц бодлогын төлөвлөлтийг бий болгосон байна. Финланд улс өнөөдөр эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ 6–7 хувийг тогтмол зарцуулснаар халдварт бус өвчний нас баралтыг эрчимтэй бууруулж чадсан цөөн орны нэг болсон.
Монголчууд бидний хамгийн ойрын сайн мэдэх Япон Улс 2000 онд “Healthy Japan 21” үндэсний хөтөлбөрийг эхлүүлж, иргэдийнхээ амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөнийг төрийн бодлогоор дэмжих замаар дэлхийд хамгийн урт насжилттай орны нэг болж чадсан. Японы хувьд ч эрүүл мэндийн салбарын зардал ДНБ-ий 6 орчим хувьд тогтвортой хадгалагдаж ирсэн нь бодлогын тууштай байдлын ач холбогдлыг илтгэдэг.
Ингээд Олон улсын туршлагаас харвал улс орнууд эрүүл мэндийн салбараа төрийн бодлогынхоо үндсэн тулгуур багана, тэргүүлэх чиглэлээ болгож 20–40 жилийн өмнө төлөвлөж чадсанаар өнөөдрийн үр дүнд хүрсэн байна. Гэтэл манай улсын хувьд ижил түвшний бодлогын шилжилтийг багадаа 15–25 жилээр хоцорч хийж байгаа юм. Иймээс “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027” санаачилга нь Монгол Улсын хувьд олон улсын жишгийг гүйцэх анхны бодит оролдлого бөгөөд эрүүл мэндийн салбарт зарцуулах төсвийг ДНБ-ий 6 хувь болон түүнээс дээш шатлалтайгаар нэмэгдүүлэх стратегийн эхлэл байна хэмээн үзэж байна.
 
Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүчээр эрүүл, бүтээмжтэй нийгэм рүү
 
Өнөөдрийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын сорилт нь нэг салбарын асуудал бус хүн амын амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмж, улмаар улс орны эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварт шууд нөлөөлөхүйц төрийн бодлогын нэн тэргүүний, зайлшгүй “сэхээнээс гаргах ёстой” салбар болоод байна. Иймд эрүүл мэндийн салбарын асуудлыг зөвхөн эмнэлэг барих, өвчнийг эмчлэх гэсэн хуучин хандлагаас татгалзаж улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, салбар дундын хэмжээнд авч үзэн “иргэний эрүүл мэнд”-ийн асуудлыг цогцоор нь харсан эрх зүйн зохицуулалт, урьдчилан төлөвлөсөн бодлого, түүнийг бодит ажил болгох хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх зэрэг хэмжигдэхүйц зорилго, үр дүнтэй төрийн бодлого руу шилжих зайлшгүй шаардлага тулгарч байна.
Энэхүү дэвшүүлж байгаа “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027” санаачилга нь тунхаглал бус дээрх  шилжилтийг бодитоор хэрэгжүүлэх төлөвлөлт, эдийн засгийн өсөлт бий болгох урт хугацааны төрийн бодлогын шийдэл, эрүүл мэндийн салбарын бодлогын эргэлтийн цэг юм. Орчин үеийн төрийн бодлогын онолд эрүүл мэндийг зардал бус, харин хүний капиталд чиглэсэн стратегийн хөрөнгө оруулалт гэж үздэг хандлага давамгайлж байна. Энэ утгаараа эрүүл иргэнээс бий болох бүтээмжтэй хөдөлмөр, тогтвортой орлогын суурь нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийн үндсэн хөшүүрэг болно. Мөн “Эрүүл мэндийн жил” нь нэг удаагийн аян бус, хууль эрх зүйн шинэчлэл, санхүүжилт, институтийн зохион байгуулалтыг сайжруулах “цонх” гэж үзэж болох юм.
Үндсэн хуульт парламентын засаглалтай улсын хувьд төрийн бодлогын өөрчлөлт, зохицуулалтын суурь бол хууль байдаг. Эрүүл мэндийн салбарт одоогийн байдлаар 13 чиглэлийн хууль хэрэгжиж байгаа хэдий ч бүрэн зураглалаараа  салбарын асуудлыг зохицуулах чадамж дутмаг байна нь хуулийн үйлчлэлийн хүрээний судалгаагаар харагдаж байгаа.
Манай улсын хувьд өнөөдрийн эрүүл мэндийн салбарын нэн тулгамдсан чиглэл бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, санхүүжилт түүнийг дагасан эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн болоод ажлын байрны баталгааг хангасан эрхзүйн орчин дутмаг байгаа юм. Тиймээс “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027”-ын бэлтгэл ажил болгон салбарын нэн даруй тулгамдаж буй асуудлуудын эрхзүйн орчныг сайжруулахаар  Монгол улсын их хурлын даргын 2025 оны 526 дугаар захирамжаар 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийг дэмжих чиглэлээр бодлогын уялдааг ханган эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж миний бие ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хувьд дараах хуулийн нэмэлт өөрчлөлт болон анхдагч хуулиудын төслийг боловсруулан, 2025 оны УИХ-ын хаврын чуулганаар өргөн барих, хэлэлцүүлэх, батлуулах зорилго тээн ажиллаж байна.
Дашрамд дурдахад хаврын чуулганаар өргөн барих, хэлэлцүүлэх хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлтүүд, эрүүл мэндийн салбарын цогц бодлогын шийдэл, төлөвлөгөөгөө ийнхүү урьдчилан олон нийт, салбарын экспертүүддээ танилцуулахаар хүргэж байгаа зорилго бол та бүгдийн санал, зөвлөмжийг хүлээн авах, хэлэлцүүлэх, хамтран ажиллах билээ. МУ-ын их хурлын даргын 2025 оны 526 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг нь УИХ-ын нэр бүхий 14 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
 Үүнд:
1.Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
2.Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл,
3.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга,
4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн нэмэлт шинэчилсэн найруулга,
Эдгээр хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга болон анхдагч хуулиудаар эрүүл мэндийн салбарынхаа дараах тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэх эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Нэгдүгээрт, Ард, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд манай одоогийн загварт хөгжүүлэлт шаардлагатай үндсэн асуудал бол эрүүл мэндийн даатгалын  санхүүжилтийн  удирдлага, зохицуулалтын байгуулалтын хэлбэр болох “ ЭМДҮЗ, ЭМЯ, ЭМДЕГ"-ийг тойрсон олон асуудлууд хөндөгдөнө. Тэгвэл эрүүл мэндийн салбарын асуудлаа шийдсэн хүн амынхаа амьдралын чанар, насжилтаар тэргүүлдэг хөгжингүй улсуудын загварыг судлан үзвэл тэдгээр улс орнууд ДНБ-нийхээ 6 хувь, түүнээс дээш хувийг эрүүл мэндийн салбарын санхүүжилт рүүгээ тогтмол зарцуулдаг байгаа юм. Мөн ДЭМБ-ын зөвлөмжид эрүүл мэндийн салбартаа ДНБ-ий тодорхой хувийг тогтмол зарцуулах нь төсвийн дарамт бус, урт хугацааны фискал тогтвортой байдлын баталгаа гэж үздэг. Манай улсын хувьд шууд энэ жишиг рүү шилжих нөөц, боломж хязгаарлагдмал хэдий ч бид зорилт дэвшүүлэн төлөвлөх, эрхзүйн суурь орчноо бэлдэх зайлшгүй цаг үе мөн юм.
Мөн энэ удаагийн эрүүл мэндийн салбарын асуудлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгох, салбар дундын бодлогын түвшинд авч үзэх зорилгын үүднээс иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа. Манай улсад халдварт бус өвчлөлийн нас баралтын шалтгаант өвчлөлд өндөр хувь эзэлж байгаа өвчлөлийн суурь шалтгаан нь архи, тамхины хэрэглээнээс үүдэлтэй байгаа нь судалгаанаас харагддаг. Онцгой албан татварын тухай хуулийн дагуу импортоор орж ирдэг “архи, тамхины онцгой албан татвар”-ын тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт рүү төвлөрүүлдэг байх хуулийн зохицуулалт, “цоо шинэ” ойлголт хэмээн үзэж болохуйц саналыг дэвшүүлж байгаа. Гэхдээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хэрэглээнээс бий болсон татварыг эрүүл мэндийн салбарт дахин хөрөнгө оруулалт болгох нь олон улсын хувьд ёс зүй, бодлогын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн шийдэл байдаг. Энэхүү санал нь бусад салбаруудын хувьд зөрчил, эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр. Тиймээс олон нийтийн, мэргэжлийн экспертүүдийн санал, дүгнэлт дэмжлэг нэн чухал хэмээн үзэж та бүгдээс дэмжлэг хүсэн үг дайж буй нь энэ.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зохицуулалтын хэлбэр болох “Эрүүл мэндийн даатгалын сан, сангийн зөвлөл”-ийг тойрсон олон асуудлууд хөндөгдөнө. Энэхүү тогтолцоог бүхэлд нь орчин үеийн чөлөөт зах зээлийн зарчмаар засаглалын хувьд “корпорац”-ийн хэлбэр лүү шилжүүлэх нь төрийн дээд, дунд шатны оролцоог бууруулах, хараат бус байдлыг хангах зэрэг засаглалын хувьд эрүүл тогтолцоо руу шилжих юм. Мөн адил энэхүү өөрчлөлт, шинэчлэлт олон ашиг сонирхол, эсэргүүцэлтэй тулгарах талтай. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын санг хараат бус, корпорацын засаглалтай институт болгон зохион байгуулсан Герман, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад төрийн бодлого тогтоох болон сангийн өдөр тутмын үйл ажиллагааг салгаж, ил тод, тогтвортой тогтолцоог бүрдүүлсэн бодит туршлага байна. Энэхүү өөрчлөлт нь төрийн үүргийг сулруулах бус, харин бодлого тодорхойлох болон санхүү удирдах чиг үүргийг салгаж, хариуцлагыг тодорхой болгох зорилготой гэж үзжээ.
Хоёрдугаарт,  Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлийн цөм болсон салбарын эмч, албан хаагчдын нийгмийн баталгаа, ажлын байрны эрсдэл, баталгааг хангасан  эрхзүйн зохицуулалт өнөөдөр манай улсад бараг байхгүй байна. Иймээс миний бие “Эрүүл мэндийн ажилтны тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
Энэхүү хуулиар үндсэн гурван асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлдөө тусган төлөвлөсөн. Үүндээ, Олон улсад бол тогтсон жишиг, эрүүл мэндийн системийн салшгүй хэсэг гэж ойлгодог “Эмнэлгийн эмч, ажилтнуудын хариуцлагын даатгал”-ыг бий болгохоор тусгасан. Энэ даатгалын тогтолцоо байхгүйгээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүний нөөцийн хомсдол, итгэл үнэмшил буурах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байдаг нь судалгаагаар батлагддаг. Энэ утгаараа Олон улсад эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгалыг халамж бус, харин эрүүл мэндийн системийг хэвийн ажиллуулах институтийн баталгаа гэж үздэг. Эмч эрсдэлээ ганцаараа үүрдэг тогтолцоо бол орчин үеийн эрүүл мэндийн бодлого биш юм.
Аль ч улс оронд эрүүл мэндийн салбарын ажилтнууд бол хөдөлмөрийн онцгой нөхцөл, хариуцлага байдаг. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл эрхзүйн орчны хувьд ч, нийгмийн баталгаа, хангамж өндөр байдаг. Манай улсын нөхцөл байдал ямар түвшинд байгааг энд дурдах нь илүүц биз. Тэгвэл “Эрүүл мэндийн ажилтны тухай” анхдагч хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны ажлын нөхцөл, цалин хөлс, ачаалал, нийгмийн баталгааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, одоогийн нөхцөлийг сайжруулах эрхзүйн орчныг бүрэн агуулгаар нь бүрдүүлэхээр тусгасан.
Гуравдугаарт, Төр нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бүсчилсэн, тэгш хүртээмжтэй хүргэх бодлогыг тууштай, институтийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн үйлчилгээний хэт төвлөрөл нь зөвхөн логистикийн асуудал бус, иргэдийн хоорондын бодит тэгш бус байдлыг бий болгож буй системийн доголдол юм. Иймд тусламж, үйлчилгээний чанарыг газарзүйн байршлаар ялгаатай бус болгох нь төрийн нийгмийн суурь үүргийн салшгүй хэсэг гэж үзэх ёстой.
Миний бие эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн бодлогын шинэчлэлийн гол зорилго нь энэхүү төвлөрлийг бууруулж, иргэд оршин суугаа бүс нутагтаа чанарын ялгаагүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах институтийн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байсан. Энэ нь нэг удаагийн төсөл, арга хэмжээ бус, харин эрүүл мэндийн тогтолцоог бүсчилсэн зохион байгуулалтад шилжүүлэх урт хугацааны бодлогын суурь юм.
Уг бодлого бодитоор хэрэгжих үндсэн нөхцөл нь анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний институтийг бэхжүүлэх явдал юм. Тухайлбал, сум, хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг зөвхөн үйлчилгээ үзүүлэгч нэгж бус, иргэдийн эрүүл мэндийн анхан шатны хамгаалалтын суурь тогтолцоо болгон хөгжүүлэх, тэнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг бодитойгоор нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь бодлогын зайлшгүй хэсэг болно.
Иймээс “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027” нь эрүүл мэндийн салбарт богино хугацааны кампанит ажил хэрэгжүүлэх зорилготой бус, харин институтийн шинэчлэлд тулгуурласан, хүний капиталд суурилсан урт хугацааны хөгжлийн бодлогын суурийг тавих шийдэл юм. Мөн анх удаа эрүүл мэндийг зардал бус, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн бодлогын тулгуур багана хэмээн салбар дундын бодлогын түвшинд тодорхойлж буй мөч юм. Энэхүү санаачилгыг урьдчилан олон нийт, салбарын экспертүүдэд танилцуулж буй нь бодлогын шийдвэрийг хаалттай хүрээнд бус, харин нотолгоо, санал, мэргэжлийн хэлэлцүүлэгт тулгуурлан боловсронгуй болгох, улмаар хэрэгжилтийн чанарыг сайжруулахад чиглэж байгаа юм.]]>
secret0721 Wed, 07 Jan 2026 13:30:33 +0800
“Монголын ипотекийн Корпораци ОССК” 2025 оны онцлох 10 үйл явдал https://zaisantv.mn/index.php?newsid=1414 https://zaisantv.mn/index.php?newsid=1414
 
2. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 27001:2022 шинэчлэгдсэн стандартыг амжилттай баталгаажуулсан. Мөн Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандарт, Эрсдэлийн удирдлагын менежментийн ISO 31000:2018 олон улсын стандартын баталгаажуулалтын нийцлийг үргэлжлүүлэн амжилттай баталгаажуулж, олон улсын сайн туршлагад суурилсан нийцэл болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж буйн илрэл боллоо.
 

3.МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа.
 

4. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.
 

5.МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа.
 

6.Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна.
 

7. Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав.
 

8. Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.
 

9.Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

 
 

10.Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбарын экспертүүд хамтран жил бүр шалгаруулдаг”  тогтвортой санхүүгийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн санал санаачилгаараа салбараа манлайлан, үндэсний хэмжээнд чухал хувь нэмэр оруулж буй гишүүн байгууллагуудаас “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа.  


]]>
secret0721 Wed, 17 Dec 2025 16:34:44 +0800
Бид энэ удаагийн ТоС-ийн цувралаараа 2023-2025 онд дотооддоо хэрэгжүүлсэн ажлаас танилцуулахаар бэлтгэлээ. https://zaisantv.mn/index.php?newsid=1402 https://zaisantv.mn/index.php?newsid=1402 Бид энэ удаагийн ТоС-ийн цувралаараа 2023-2025 онд дотооддоо хэрэгжүүлсэн ажлаас танилцуулахаар бэлтгэлээ. 🌱#мик #Хогхаягдал #тос #ТогтвортойХөгжил

]]>
secret0721 Tue, 16 Dec 2025 11:36:39 +0800
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа https://zaisantv.mn/index.php?newsid=1392 https://zaisantv.mn/index.php?newsid=1392 МИК нь 2024 онд “Онцлох ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарч байсан бөгөөд ийнхүү хоёр жил дараалан ТоС холбооноос шагнал хүртэж буй нь компанийн тогтвортой санхүүжилтийн бодлого, хэрэгжилт нь өндөр түвшинд үнэлэгдэж байгааг илтгэж байна.
МИК нь цаашид ч тогтвортой санхүүжилтийн чиглэлээр салбартаа шилдэг туршлага, шинэлэг санаачилгыг тасралтгүй нэвтрүүлэхийн зэрэгцээ дотоод болон гадаадын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллах болно.

]]>
secret0721 Thu, 11 Dec 2025 11:05:59 +0800
Ипотекийн зээлээр баталгаажсан 39-р багцын бонд амжилттай гарлаа https://zaisantv.mn/index.php?newsid=1389 https://zaisantv.mn/index.php?newsid=1389 509 тэрбум төгрөгийн нийт дүнтэй, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг (ИЗББ) гаргалаа.
Энэ удаагийн 39-р багц нь нийт 4,477 өрхийн ипотекийн зээлийг хамарч байгаа бөгөөд:
  • 1752 буюу 39.1% нь хөдөө орон нутгаас зээлэнд хамрагдсан,
  • 2725 буюу 60.9% нь Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан өрхүүд байна.
2025 онд нийт 1,68 их наяд төгрөгийн 15,620 зээлдэгчийн зээлийг худалдан авлаа. Энэ нь хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон зээлдэгчийн зээлийг үнэт цаасжууллаа.
 




]]>
secret0721 Thu, 04 Dec 2025 11:03:00 +0800
Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасны Анхдагч Зах Зээлийн Захиалга Эхэллээ https://zaisantv.mn/index.php?newsid=1391 https://zaisantv.mn/index.php?newsid=1391 Анхдагч арилжаа 2025 оны 12-р сарын 03-наас эхлэн ажлын 5 хоног үргэлжлэх бөгөөд захиалга 100% биелсэн тохиолдолд өмнө нь хаагдах боломжтой тул сонирхогч хөрөнгө оруулагчид урьдчилсан захиалга өгөх боломжтой.
Тус үнэт цаасыг гаргахад TDB Securities SC, SGI Securities SC, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж, Монголын Ипотекийн Корпораци хамтран ажиллаж байна.

]]>
secret0721 Wed, 03 Dec 2025 11:05:08 +0800
Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө https://zaisantv.mn/index.php?newsid=1390 https://zaisantv.mn/index.php?newsid=1390 Мөн Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компани болон Монголын Ипотекийн Корпорацийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.
Хурлын төгсгөлд нийт гишүүдийн санал хуралтаар Монголын Ипотекийн Корпорацийн захирал Б.Гантулгыг Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбооны шинэ нарийн бичгийн даргаар сонгосон юм.


]]>
secret0721 Tue, 02 Dec 2025 11:04:24 +0800
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо https://zaisantv.mn/index.php?newsid=1383 https://zaisantv.mn/index.php?newsid=1383  

МАН-ын 13 дахь дарга Н.Учрал гэж хэн бэ?


МАН-ын дарга Н.Учрал 1987 онд төрсөн. 2003 онд Их Засаг лицей сургуулийг төгсөж, улмаар Их Засаг Олон Улсын Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.  Дараа нь Британи дахь Лимкоквин Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.  2012 онд МУБИС-д түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд  Түүхийн ухааны доктор болжээ. “Тимон” гэх уран бүтээлийн нэртэй.  Хип хоп урсгалаар дуулж, дуу зохиодог, уран зохиолд ч дуртай нэгэн.  Багаасаа шүлэг зохиол бичиж, хэд хэдэн шүлгийн ном хэвлүүлсэн байдаг. Түүний аав Ням-Осор нь “Их Засаг” Олон Улсын Их Сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг.  Н.Учрал ч аавынхаа сургуулийг түүчээлж,  “Royal International University”-г үүсгэн байгуулжээ. Н.Учрал 2009 онд МАН-д элссэн.  Намын Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан удаатай.  2016, 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж  дижитал засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажилласан гэхэд болно. “Glass” нэртэй платформ ашиглан төсвийн зарцуулалт, төсөл санхүүгийн мэдээллийг ил болгосон. Мөн хууль эрх зүйн шинэчлэл, цахим үйлчилгээний хуулиуд болон хувийн мэдээлэл хамгаалах, кибер аюулгүй байдлын хуулийг батлахад түүний оролцоо их байсан гэхэд болно. 
 

Намын даргын хэлсэн онцлох эшлэлүүд

-23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ.
 -Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаарддаг. Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд бид ялдаг. Монгол хөгждөг. 
-Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж, дэвшүүлсэн зорилт, танилцуулсан "Гишүүн төвтэй E4" стратегиа бодитоор хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.
-Би унаж босож, уруудаж өгсөж, тулаад ирсэн бэрхшээлийг туулж давсан хүн. Энэ амьдралд эргээд ирсэн минь учиртай. 
-Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг намын дотоод соёл, уламжлал хаачив гэж ахмад гишүүд маань асууж байна. Ардын нам ардын л нам байх ёстой. 
-Арван жил МАН засагласан ч Ард түмний амьдрал сайжирсангүй. Ард түмнээс алсарсан МАН-ын асуудлыг шийднэ
- Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.  УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнээр шалгаруулна. 
- Тусгаар тогтнолын ордныг хаалттай биш намын гишүүдийн мэтгэлцээний төв болгоно.
-Төрөөс өгдөг намын санхүүжилтийг төв нам дээр татаж аваад байх биш ажил хийж байгаа намын анхан болон дунд шатны байгууллагуудад хуваан өгнө.  

31 дүгээр Их хурал: Хэн юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. Тэрээр “Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт Хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан шүү дээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: 

“Анхнаасаа би дарга, цэрэг болж албан тушаалд шунаагүй ээ. Журмын нөхөд минь санал, сэтгэл нэгдээд "Энэ хүнд цаг үед ачаа үүр" гэж надад даалгасан. "Үүнээс ухрах эрхгүй" гэж үзэж, ардын намынхаа саналаас ухрахгүйгээр саналыг хүлээж авсан. Тухайн үед намын Бага хурлын гишүүд "Ерөнхий сайд намынхаа захиргааны болон улстөрийн эрх мэдлийг хамтад нь үүр" гэдэг саналыг хэлсэн. Би гэнэн цайлганаар итгээд л явсан. Ажлаа ч сайжруулъя гэж бодсон. Засгийнхаа ажлыг сайжруулж, энэ хямралыг давъя гэж өдөр шөнөгүй зүтгэсэн. Аливаа асуудалд ороод гэнэт намын даргын төлөө тэмцэж улайрсан зүйл байхгүй. Албан тушаалаас илүү зарчим, хууль, дэг журмыг баримиталж хатуу зогсох зүйл дээр хатуу зогссон. Албан тушаалын биш ардын намынхаа төлөө зогсож байгаа гэдгээ амьдаар нь харуулахын тулд нэрээ татаж мэдэгдэл хийсэн. Улс эх орныхоо эрх ашгийг бодож, давхар дээлээс татгалзсан" гэв.
 
МАН-ын дарга асан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж томсгосон тойрог, холимог тогтолцоогоор өрсөлдөж, 126 гишүүнтэй анхны парламентад олонхын суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй МАН-аа нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа түүчээлж чадлаа.  Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой. Тийм ч учраас МАН-ын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. МАН эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна. Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье. Би бүх талаар дэмжиж ажиллах болно. Намын дарга байна гэдэг их хэцүү ажил юм байна. Тиймээс дараагийн шинэ даргаа бүх талаар хүрээлж, хайрлаж, хамгаалж, нэг баг болж, дараагийн ялалтын төлөө, бусдынхаа төлөө түүчээ шувуу шиг манлайлан ажиллахын төлөө ажиллахад нь хамт байх нь чухал. 

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:

-Ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болгосон.  Энэ тархи угаалт нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Улсын гадаад нэр хүнд, Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж хувирсан. Ийм нөхцөлд миний бие албан тушаал, эрх мэдэлтэй зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг барьж, парламентын ардчиллаа хамгаалах, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж, Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэлээ. 
МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:
-Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Ардын намын үйл хэрэг ямагт хамт явж ирсэн гэдгийг онцлон тодотгож, цаашид Монгол Ардын нам ойрын жилүүдэд дараах гурван бодлогод онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдлээ.  
Нэгдүгээрт, “Хүмүүн капитал хөгжлийн үндэс” бодлого. Тодруулбал, Монгол хүн эндэгдэлгүй төрж, эрүүл өсөж, чанартай боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц дээд боловсролыг дотоод, гадаадад эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх ажил, мэргэжилтэй болж чанартай, аз жаргалтай амьдрах ёстой. 

Хоёрдугаарт, “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх” бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ тухайд тэрээр Монгол Улсын хөгжлийн гарц үйлдвэржилт бөгөөд аж үйлдвэржсэн улс гадаад улс орноос хараат бус байж эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэх боломж бүрддэг.  Тиймээс аж үйлдвэр хөгжиж байгаа улс оронд ажлын байр бий болж, шинэ техник техонологи нэвтэрч, үндэсний бүтээмж сайжирдаг гэдгийг онцоллоо. 
Гуравдугаарт, “Хиймэл оюун ухаан-дижилтал шилжилт, хөгжлийн ирээдүй” бодлогыг танилцуулав. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин]]>
secret0721 Mon, 17 Nov 2025 11:16:58 +0800
МАН-ын дарга хэн болох вэ? https://zaisantv.mn/index.php?newsid=1380 https://zaisantv.mn/index.php?newsid=1380
Б.Очир
УИХ-ын 2024 оны сонгуулиар олонх болсон МАН-ынхан дотроо зөрчилтэй нэлээд удлаа. Учир нь 2025 оны есдүгээр сарын 28-нд болсон МАН-ын Бага хурал дээр тус намын даргад УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэр дэвшиж өрсөлдсөн нь асуудлын эхийг тавьсан. 
Тодруулбал, өнгөрсөн зуны зургадугаар сард Ерөнхий сайд болсон Г.Занданшатар нэрээ дэвшүүлсэн. Түүнтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр гарч ирсэн. Асуудал ингээд эхэлсэн байдан. 
Явсаар тус Бага хурлаар болсон сонгуулийн дүн улс төрийн хувьд “унаж”, шүүх хүчингүй болгосон. 
Улмаар, маргааш эхлэх МАН-ын Их хурлаар намын даргыг сонгохоор болсон. 
Харин Бага хурал дээрээ МАН-ын даргад өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хоёр Их хурал дээрээ нэр дэвшихгүй нь. Ерөнхий сайд Г.Занданшатар “…Намын даргад өрсөлдөхгүй” хэмээн уржигдар мэдэгдэл хийв. 

Тэрээр “…Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ” гэсэн юм. 
Түүний энэ мэдэгдлийг олон нийт, улс төрийн хүрээнийхэн “…МАН-ын даргад өрсөлдөхгүй ч Ерөнхий сайдаа өгөхгүй юм байна” гэж “уншицгааж” байна. 
Мөн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өчигдөр “…Намын даргад нэр дэвшихгүй” гэдгээ мэдэгдлээ. Д.Амарбаясгалан “… Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээж, намын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь нэн чухал хэмээн үзэж намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан.
Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч, харамсалтай нь намын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо. Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин МАН-ын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна.
Ийм нөхцөлд би албан тушаал, эрх мэдэлд зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж УИХ-ын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно.

Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй. 
Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, МАН-ын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, МАН-ын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна” гэжээ. Түүний мэдэгдлийг “…Д.Амарбаясгалан МАН-ын даргад дахин нэр дэвших аргагүй болтол хуулийн шахаанд орсон. Түүнчлэн МАН-ын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийнхэн ч дахин нэр дэвшихийн эсрэг дүгнэлт гаргасан юм байна. Тиймээс шалгуулж үнэн мөнөө тогтоолгохоо хэлжээ” хэмээн “тайлцгааж”байна. 
Ингээд сүүлийн сар гаруйн хугацаанд МАН-ын даргын албан тушаалыг тойрсон улс төрийн үл ойлголцлын “гол дүр”-үүд нэрээ татлаа. 
Тиймээс, бас л овоо хэд хоног яригдаж буй “гурав дахь хувилбар” гарч ирэх нь тодорхой боллоо. 

Өчигдрийн байдлаар Тэргүүн Шадар сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хоёрын нэр МАН-ын даргад хүчтэй яригдаж байлаа. Гэхдээ, “…Энэ хоёр эрхмээс Ж.Энхбаяр нь бараг болчих байх” гэсэн хүн олон байв. 
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сүүлийн өдрүүдэд нэлээд идэвхтэйгээр хэвлэлээр гарч эхэлснийг зарим ажиглагч намын даргын сонгуультай холбон тайлбарлаж байгаа.
Ямартай ч Н.Учрал уу, Ж.Энхбаяр уу, нэг нь МАН-ын 32 дахь даргаар сонгогдох магадлалтай дуулдаж байна. Харин МАН-ын дарга болсныхоо дараа УИХ-ын даргад нэр дэвших магадлалтай. Учир нь, Д.Амарбаясгаланг 2025 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын даргаас чөлөөлснөөс хойш энэ албан тушаал эзгүй бүтэн сар болж байгаа юм. Албан бус мэдээллээр “…МАН-ын Их хурлын дараа УИХ даргатай болно” гэсэн. Мөн Г.Занданшатар МАН-ын даргад нэр дэвшихгүй ч Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажиллах нь бараг тодорхой байна. Тиймээс МАН-ын шинэ дарга УИХ-ын даргад нэр дэвшиж, уг албан тушаалыг давхар хашихаар “зурагдаад” байгаа бололтой. Өмнө нь манайд УИХ-ын дарга, намын даргын албан тушаалыг хамтад нь нэг хүн хашиж байсан жишээ туршлага бий. 

З.Энхболд УИХ-ын дарга байхдаа АН-ын дарга болж 2015-2017 онд ажилласан. Бас М.Энхболд 2013 онд МАН-ын дарга болоод 2016 онд УИХ-ын даргаао сонгогдож, энэ хоёр албан тушаалтай 2017 оны арваннэгдүгээр сарыг хүртэл явсан байдаг. Түүнчлэн сар гаруйхны өмнө Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа МАН-ын даргад нэр дэвшээд Бага хурлаасаа сонгогдсон билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин]]>
secret0721 Thu, 13 Nov 2025 10:30:01 +0800