Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/zaisazwz/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Хот - Zaisantv.mn https://zaisantv.mn/ ru Хот - Zaisantv.mn DataLife Engine Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ? https://zaisantv.mn/index.php?newsid=1470 https://zaisantv.mn/index.php?newsid=1470 2026 оны долдугаар сард XIV Далай лам 91 нас хүрсэн. Энэ нь Энэтхэгт дүрвэн амьдарч буй Төвдийн шашны дээд элитүүд тун удахгүй түүний залгамжлагчийг хайж эхэлнэ гэсэн үг юм. Гэвч ирээдүйн Буддын шашны тэргүүнийг зөвхөн Төвдүүд хайхгүй. 1959 онд Төвдийг өөртөө нэгтгэсэн Хятад улс өөрийн нэр дэвшигчийг томилох эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд Төвдийн эсэргүүцэгчдэд орогнол олгосон Энэтхэг улстай зөрчилдөх эрсдэлийг үүрэхэд бэлэн байна. АНУ болон Алс Дорнодын бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах сонирхолтой талууд уг зөрчилдөөнд оролцохыг хүсэх магадлалтай. АНУ-д одоогийн Далай лам таалал төгсөх үед болон түүнээс хойш үүсэж болзошгүй нөхцөл байдлуудад зориулан хууль тогтоох түвшинд бэлтгэл ажлуудыг хийж байна. "Meduza" цахим хуудасны хүсэлтээр хятад судлаач Алексей Чагадаев Хятад, АНУ, Энэтхэг улс Төвдийн шашны нэгэн чухал зан үйлд хэрхэн татагдан оролцсон болон ирээдүйн Далай ламтай холбоотой эдгээр гурван улсын хоорондох зөрчил цаашид хэрхэн өрнөж болзошгүйг тайлбарлаж байна.
Хятад улс яагаад Далай ламыг тодруулах үйл явцад оролцох эрхтэй гэж үздэг вэ? Хятад улс Далай ламыг томилох маргаангүй эрх эдэлдэггүй ч, Бээжингийн зүгээс шийдвэрлэх ач холбогдолтой гэж үздэг түүхэн жишиг байдаг. 1793 онд Гуркхын дайны дараа Чин гүрэн өндөр хэргэм зэрэгтэй лам нарын хойд дүрийг тодруулахад алтан бумба ашиглах болжээ. Төвдөд ийм ёс заншил хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ аргыг тогтмол хэрэглэдэг ч байгаагүй юм. Тухайлбал, Далай лам нарын арван гурав, арван дөрөв дэх дүрийг тодруулахад тус савыг ашиглаагүй бөгөөд бүр арван дөрөв дэх Далай ламыг 1939 онд тодруулах үйл явцад Хятадын Засгийн газар огт оролцоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Далай ламын хойд дүрийг тодруулах, хянах бүрэн эрхт эрхэд Бээжингийн итгэлтэй байдал нь шашны ямар нэгэн дүрэм журамд бус, харин Чин гүрний үед хэрэгжиж байсан хязгаарлагдмал хүрээний нэгэн жишээнд үндэслэдэг.
Уламжлалын дагуу, Далай лам таалал төгссөний дараа түүний хойд дүрийг тодруулахтай холбоотой уламжлалт соёлын гол зүтгэлтэн болох Панчин лам /Банчин Богд/  түүний хойд дүрийг хайж олох, таньж тодорхойлох үйл явцад оролцдог. 1995 онд Далай лам зургаан настай Гэдүн Чойжи Нямaаг Панчин лам хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Удалгүй Хятадын эрх баригчид тус хүү болон түүний эцэг эхийг аюулгүй байдлыг нь хамгаалах зорилгоор хэмээн мэдэгдэж, албадан авч явжээ. Үүний дараа Бээжин хотод алтан бумба ашигласан ёслол болж, Гялцен Норбуг Панчин ламаар тодруулсан бөгөөд түүнээс хойш тэрээр Хятад улсад уг үүрэгт албаныхаа дагуу өсөж торнижээ. Тэрээр одоо 36 настай бөгөөд Хятад улсад шашин-улс төрийн албан ёсны албан тушаал хашдаг. Төвд түүнийг Панчин лам хэмээн хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрсдийн зүгээс хүлээн зөвшөөрсөн хувилгаан дүр тэдэнд байхгүй байна. Ийнхүү Бээжин хот өөрийн Панчин ламыг тодруулж авсан нь түүнд 15 дугаар Далай ламыг тодруулах Хятадын үйл явцад оролцох боломжийг олгох юм. Үүний зэрэгцээ Төвдийн тал Буддын шашны тэргүүнийг бие даан хайх болно. Өнгөрсөн жил одоогийн Далай лам өөрийн залгамжлагчийг тодруулах эрх мэдлээ "Гаден Пходранг" сан болон Төвдийн шашны бусад эрх бүхий байгууллагуудад шилжүүлсэн юм.
1959 онд Энэтхэг улс Төвдөөс дүрвэн гарч ирсэн Далай ламыг хүлээн авч, тус улсад "Гаден Подранг" санг байгуулахыг нь зөвшөөрчээ. Гэвч Шинэ Дели хот залгамж халааг тодруулах асуудал нь шашны эрх баригчдын шийдэх хэрэг гэж үзэн, Хятад улстай илт зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийж байна. Энэтхэгийн эрх баригчид Далай ламын хэнийг нь хүлээн зөвшөөрч байгаагаа тодорхойлоогүй байна. Харин АНУ-ын хувьд Төвд өөрөө бус, харин Хятад улс Азийн бүс нутагт нөлөөгөө тэлэхээс сэргийлэх асуудал чухал байна. Яг энэ шалтгаанаар Вашингтон Төвдийн буддистуудын Далай ламыг өөрсдөө сонгох эрхийг дэмжиж, Бээжингийн зүгээс гаргаж буй шаардлагыг эсэргүүцэж байна. Ингэснээр Бээжин энэхүү институцид ноёрхлоо тогтоож, олон улсын тавцанд нөлөөгөө тэлэх дахин нэг хэрэгсэлтэй болохоос сэргийлэхийг зорьж буй хэрэг юм. Үүний зэрэгцээ АНУ Энэтхэгийг Азийн бүс нутаг дахь түншээ болгох сонирхолтой байна.
 Энэ оны долоодугаар сарын 6-нд 14 дүгээр Далай лам 91 нас хүрлээ. Түүний залгамжлагчийн асуудал хэдийнээ Хятад, Энэтхэг, АНУ-ын хувьд олон жилийн турш бэлтгэлээ базааж ирсэн сэдэв болон хувираад байна. Өөрийн гэсэн Панчин ламтай Бээжин  нь Вашингтон болон Шинэ Делигээс илүү сайн бэлтгэлтэй байгаа юм. Хэрэв Далай ламын статусын төлөө хоёр нэр дэвшигч гарч ирвэл дэлхийн удирдагчид тэдний хэнийг, ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөө шийдэх шаардлагатай болно. Азийн асуудал, олон улсын аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн Америкийн шинжээч Майкл Шифферийн бэлтгэсэн 56 хуудас бүхий тайланд энэхүү хямралын үед үүсэж болзошгүй нөхцөл байдлуудыг авч үзсэн  байна.
Уг тайланг АНУ-Хятадын Эдийн засаг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссын захиалгаар энэ оны наймдугаар сард нийтэлжээ. Энэхүү баримт бичигт Далай ламын институцын залгамж халааны асуудлыг шашны асуудал гэхээсээ илүүтэй Хятад, Энэтхэг, АНУ-ыг хамарсан геополитикийн болзошгүй хямрал гэж үзэж байгаа бөгөөд зохиогчид Энэтхэгийг гол тоглогч хэмээн тодорхойлжээ. Хятадын нөлөөг хязгаарлах нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилтуудын нэг болохын хувьд тус улс Хятад улс оролцож буй олон улсын бүх мөргөлдөөний асуудлаар хууль тогтоомжийн түвшинд тодорхой байр суурьтай байх шаардлагатай. Төвдийн шашны тэргүүний залгамжлагчтай холбоотой маргаан бол ийм асуудлуудын нэг юм. Иймд Майкл Шифферийн илтгэлд Конгресст зориулсан гурван гол зөвлөмжийг тусгажээ. Нэгдүгээрт, Гаден сангаас сонгосон залгамжлагчийг л АНУ хүлээн зөвшөөрөхөө урьдчилан мэдэгдэх. Хоёрдугаарт, 2026 оны тавдугаар сард Төлөөлөгчдийн танхимд өргөн баригдсан Төвдийн ирээдүйг баталгаажуулах тухай хуулийн төслийг батлах явдал юм. Гуравдугаарт, залгамжлагчийг тодруулах үйл явцтай холбоотойгоор АНУ болон Энэтхэгийн хооронд байнгын зөвлөлдөх сувгийг бий болгох. Тайланд ямар хувилбаруудыг тусгасан бэ?
Тайландын зохиогч Майкл Шиффер дөрвөн хувилбарыг танилцуулж буй хэдий ч, тэдгээр нь хоорондоо харилцан үгүйсгэсэн шинж чанаргүй болохыг онцолжээ. Үйл явдал нэг хувилбарын дагуу өрнөж эхлээд, дараа нь өөр хувилбар руу шилжих эсвэл хэд хэдэн хувилбар хосолж болзошгүй. Нэгдүгээр хувилбар: Хятад улс эхэлж алхам хийнэ. Далай лам таалал төгссөнөөс хойш хэдхэн хоногийн дараа Хятад улс "Алтан бумба"-ны ёс журмын дагуу нэр дэвшигчийг зарлах болно. Үүний дараа тэрээр Хятадын хяналтад байдаг Панчин ламаас олон нийтийн зөвшөөрлийг авах болно. Дараагийн Далай ламыг олж, хүлээн зөвшөөрөхөд "Гаден Пходранг" санд хэдэн сар, эсвэл бүр хэдэн жил шаардагдаж магадгүй юм. Иймд хэсэг хугацаанд олон нийтэд танигдсан Далай лам ганцхан буюу Хятадын томилсон  15 дугаар Далай лам л байх болно. Түүнчлэн, Энэтхэгийн эрх баригчид Хятадын талын нэр дэвшигчийг заавал шууд хүлээн зөвшөөрөх шаардлагагүй юм. Бээжин болон Дарамсалагийн хоорондох зөрчилдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байхад л хангалттай. Ийм нөхцөл байдалд тулгарч буй гол асуулт бол Хятад улс Энэтхэг болон дэлхийн бусад орны удирдагчдад шахалт үзүүлэх тохиолдолд Энэтхэг, АНУ урьдчилан бэлтгэлтэй байх эсэх явдал юм.  Шифферын үзэж буйгаар, хэрэв Вашингтон XIV Далай ламыг таалал төгссөний дараа л арга хэмжээ авахаар шийдвэл Хятад улс өөрийн санал болгож буй хүнийг хууль ёсны залгамжлагч болохыг олон улсын хамтын нийгэмлэгт ойлгуулан итгүүлэх цаг хугацаатай болох ажээ.
Хоёр дахь хувилбар. Маргаантай газар нутаг дахь залгамжлагч. Энэхүү хувилбараар бол одоогийн Далай ламын сангийнхан түүний хойд дүрийг Энэтхэгийн Аруначал-Прадеш мужаас олох болно. Уг муж нь VI Далай ламын 1683 онд мэндэлсэн газар юм. Энэтхэг улс тус газар нутгийг бүрэн хяналтдаа байлгаж, өөрийн албан ёсны мужуудын нэг болгон захирдаг. Гэвч Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тус улс уг бүс нутгийг Өмнөд Төвд гэж нэрлэдэг бөгөөд өөрийн хууль ёсны газар нутаг гэж үздэг. Ийм нөхцөлд Энэтхэг улс Төвдийн шашны байгууллагуудтай хамтран Энэтхэгийн нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг Далай лам хэмээн хүлээн зөвшөөрөх болно. Гэтэл Хятадын байр сууринаас харвал уг бүс нутаг нь тус улсын харьяанд байдаг тул Энэтхэгийн энэ үйлдэл нь Далай ламыг тодруулах асуудлаарх Хятадын байр суурийг эсэргүүцсэн, улмаар Хятадын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг болох юм. Тайлангийн зохиогчид үүний улмаас Энэтхэг улс дипломат дарамтад өртөх, Хятадын зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдах, мөн хил дээрх цэргийн хурцадмал байдал нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна. Энэ нь Энэтхэгийг сонголт хийхэд хүргэх болно, Далай ламын асуудлаарх байр сууриа тууштай баримтлах уу, эсвэл буулт хийх үү? Хэрэв буулт хийвэл Бээжин үүнийг "бууж өгсөн хэрэг" хэмээн тайлбарлах нь дамжиггүй. Ийм нөхцөлд цэргийн мөргөлдөөн даамжрах магадлал өндөр бөгөөд хэрэв Төвдийн асуудал Хятад-Энэтхэгийн хилийн хямрал болон хувирвал Вашингтон Энэтхэгийг дэмжихэд үнэхээр бэлэн эсэхээ шийдэх шаардлагатай болно.
Гурав дахь хувилбар. Олон арван жилийн турш хоёр Далай лам зэрэгцэн орших нөхцөл байдал үүснэ. Бээжин болон "Гаден Пходранг" тус тусын нэр дэвшигчдийг бараг нэгэн зэрэг зарлах болно. Хойд дүр хэмээн тодорхойлогдсон хүүхдүүд өсөж торнин, шашны сургалтад хамрагдахын зэрэгцээ тэдний хэн нь жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрүүлэх төлөөх 15-20 жилийн тэмцэл өрнөх болно. Энэтхэгт байгаа нэр дэвшигчтэй харьцуулахад Хятадын талын нэр дэвшигч асар их давуу талтай байх болно. Үүнд БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх хийдүүдэд нэвтрэх боломж, санхүүжилт, Хятадын дипломат сүлжээ, төрийн мэдээллийн хэрэгслүүд, түүнчлэн гадаадын засгийн газруудыг зөвхөн өөртэй нь харилцахад хүргэх чадвар зэрэг багтана. Тэрээр шашны хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, олон улсын Төвдийн нийгэмлэгийн дэмжлэг, түүнчлэн Энэтхэг, АНУ-ын зүгээс дэмжлэг авах боломжтой нөхцөл байдалд байна. Энэхүү хувилбарт тулгарч буй гол эрсдэл буюу тодорхойгүй асуудал бол тухайн хүүхдийг өсөж том болж, боловсрол эзэмших хооронд Төвдийн байгууллагын тогтолцоог хэн үргэлжлүүлэн авч явах вэ гэдэг асуудал юм. Тайлангийн зохиогчийн үзэж буйгаар, АНУ-ын өмнө зөвхөн дипломат мэдэгдэл гаргах бус, харин Хятадын тогтолцооны эсрэг хувилбар болох Төвдийн шашны тогтолцоог урт хугацаанд дэмжих зорилт тавигдаж байна.
Эцэст нь, дөрөв дэх хувилбар буюу цэрэг-улс төрийн хямралын асуудал. Бээжин Шинэ Делиг залгамжлагч хайхаас татгалзуулахын тулд хил дээрх цэргийн дарамт, эдийн засгийн шахалт, хориг арга хэмжээ, дипломат заналхийлэл болон Энэтхэг доторх мэдээллийн ажиллагаа (тухайлбал, эрх баригч намын бодлогыг хилийн хямралын шалтгаан мэтээр харуулах) зэрэг бүхий л арга хэрэгслийг нэгэн зэрэг ашиглан шахалт үзүүлэхийг оролдох болно. Хэрэв Вашингтон болон Шинэ Дели  Далай ламын залгамжлагчийг хүлээн зөвшөөрөх асуудал болон Энэтхэг дэх Төвдийн нийгэмлэгийн ерөнхий байр суурийн талаарх өөрсдийн байр суурийг хэлэлцэхдээ залгамжлагчийн асуудалтай холбоотой хямрал эхэлтэл хүлээвэл Бээжин хот томоохон давуу талыг олж авах болно. Ийм нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд уг тайлангийн зохиогч Майкл Шиффер АНУ-ын эрх баригчдад Төвдийн ирээдүйг баталгаажуулсан хууль тогтоомжийг нэн даруй батлах, мөн дараагийн Далай ламыг тодруулах асуудлаар АНУ-Энэтхэгийн хооронд байнгын зөвлөлдөх механизмыг бий болгохыг зөвлөж байна.
Дөрвөн хувилбар бүгд нэлээд бодитой харагдаж байгаа бөгөөд санал болгож буй арга хэмжээнүүд нь зайлшгүй тохиолдох хямралд бэлтгэх үндэслэлтэй оролдлого юм. Гэсэн хэдий ч Далай ламтай холбоотой асуудал Дональд Трампын одоогийн засаг захиргааны гадаад бодлогын гол тэргүүлэх чиглэл болно гэж төсөөлөхөд хэцүү байна. Харин Конгресс хоёр намын аль алиных нь зүгээс энэ асуудлыг чин сэтгэлээсээ сонирхдог бөгөөд Төвдийн асуудал хариуцсан Тусгай зохицуулагч ч мөн ажилладаг билээ. Тэгвэл энэ зун Далай ламын залгамж халааны асуудлаар АНУ-ын байр суурийг урьдчилан тодорхойлох зорилготой шинэ хуулийн төсөл өргөн баригдсан байна. Гэвч энэ нь хямралын үед Хятад-Төвдийн асуудлыг шийдвэрлэхэд Цагаaн ордон тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байгааг заавал илтгэхгүй юм. Хамгийн магадлалтай хувилбар бол АНУ Далай ламын таалал төгсөх үйл явдлыг тодорхой байр суурьтайгаар угтах хэдий ч, тайлангийн зохиогчийн санал болгож буй Энэтхэг болон холбоотнуудтай урьдчилан тохиролцох тогтолцоог бүрдүүлээгүй байх болно. Энэхүү хямрал нь тодорхой хугацаанд олон улсын анхаарлыг татах болно. Вашингтон Бээжингийн томилсон Далай ламыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах болно. Конгресс тогтоол баталж, Өрнөдийн орнуудын засгийн газрууд шашны эрх чөлөөний асуудлаар мэдэгдэл гаргах болно.
Гэвч бодит байдал дээр гол ачаа Энэтхэгт ногдох болно. Хамгийн магадлалтай хувилбар бол Шинэ Дели Төвдийн асуудлыг аажмаар Бээжинд буулгаж өгөх явдал юм.
Бээжинтэй харилцаагаа хэвийн болгосноор эдийн засаг, улс төрийн илүү бодит үр өгөөж хүртэх боломжтой бол харин Төвдийн ард түмэн болон Далай ламыг дэмжихийн зардал улам бүр нэмэгдэх болно. Энэтхэг улс Хятадын нэр дэвшигчийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч, Төвдийн асуудлаас болж Бээжинтэй харилцаагаа муутгахыг мөн зөвшөөрөхгүй. Тухайлбал, тус улс Төвдийн талтай хийх дээд түвшний уулзалтуудаа аажмаар цөөрүүлж, Төвдийн байгууллагуудын улс төрийн үйл ажиллагааг хязгаарлан, уг асуудлыг улс төрийн хүрээнээс шашны хүрээ рүү буцаан шилжүүлэх арга хэмжээ авах болно. Энэ тохиолдолд Хятадын гол давуу тал нь дэлхий нийтэд өөрсдийн сонгосон Далай ламыг хууль ёсных гэж итгүүлэх чадвар бус, харин Өрнөдийн ардчилсан орнуудын анхаарал хандуулах хугацаанаас хамаагүй удаан хугацаанд энэхүү маргааныг үргэлжлүүлэн авч явах чадвар байж болох юм гэж "Meduza"-гийн попкастад судлаач үзэл бодлоо илэрхийлжээ.
Орчуулж бэлтгэсэн З.ЦЭЦЭГ]]>
secret0721 Mon, 12 Oct 2026 11:08:19 +0800
Б.Батцэцэг: Хуучин, хэвшмэл загвар шинэ бодит байдалдаа багтахаа больсны дохио нь тэр https://zaisantv.mn/index.php?newsid=1453 https://zaisantv.mn/index.php?newsid=1453
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан duuren.life  сайтад сэтгүүлч Б.Энхцэцэгт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. “...Та эрх барьж буй намаас УИХ, Засгийн газарт ажиллаж буй улстөрчийн хувьд намдаа бий болсон үзэгдлийг хэрхэн үзэж байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Гадаад хэргийн сайд хариулахдаа “Үнэхээр өвөрмөц үе” гэж тодорхойлоод “Цөөн хэдэн хүний эрх ашиг, албан тушаалын төлөөх өрсөлдөөн төдий зөрчил биш, илүү гүн гүнзий үйл явц өрнөж байна. Өнөөгийн нөхцөл байдал нэг намын доторх үзэгдэл мэт харагдавч яг үнэндээ улс төр  шинэ шат руу шилжиж байгаагийн шинж тэмдэг болов уу. Улс төрийн орчин гаднаасаа эмх замбараагүй юм шиг харагддаг үе байдаг. Чимээ шуугиан ихтэй, үл ойлголцол давамгайлсан, нэг нь нөгөөгөө үгүйсгээд л, нөгөөх нь ч бас няцаагаад л. Үйл явцыг дотроос нь нягт ажиглавал тийм ч санамсаргүй зүйл биш. Хуучин, хэвшмэл загвар шинэ бодит байдалдаа багтахаа больсны дохио нь тэр. Өөрөөр хэлбэл, улс төрийн хуучин сэтгэлгээ, хоцрогдсон арга барил, буруу зуршил шинэ цагийн шаардлагад хүрэхгүй болсон учраас дотор нь хагарал үүсэж байна гэсэн үг. Иймд би өнөөгийн улс төрд өрнөж байгаа үйл явцыг сөрөг үзэгдэл гэж туйлын утгаар бодохгүй байгаа” гэж хариулсан байна.
Ярилцлагын дэлгэрэнгүйг:Duuren.Life - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг 


]]>
secret0721 Tue, 12 May 2026 14:28:21 +0800
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Итгэлцэл алдагдах нь эдийн засгийн хүндрэл, гадаад дарамт, улс төрийн өрсөлдөөнөөс ч илүү ноцтой https://zaisantv.mn/index.php?newsid=1452 https://zaisantv.mn/index.php?newsid=1452
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан сэтгүүлч Б.Энхцэцэгт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Улс орны үндэсний аюулгүй байдлаас эхлээд олон асуултад сайд хариулт өгчээ. Тухайлбал, Б.Батцэцэг сайд өнөөдөр түүний харьяалагддаг намд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай ярихдаа “Нам амьд байгаа бол сэтгэлгээний өөрчлөлт хөдөлгөөн зайлшгүй шүү дээ. Үзэл санааны зөрөлдөөн байж болно. Амьд, хөдөлгөөнтэй нийгэмд шинэ, хуучин хоёр заавал зөрчилдөнө. Тэгэхээр энэ бол бэрхшээл биш. Харин зөрчил ямар шинж чанартай, ямар зорилгын төлөө байна вэ, эцэстээ улс орноо хаашаа авч явах вэ гэдэгт л гол асуудал бий. Миний бодлоор гол аюул нь улс төрийн маргаан улс орны эрх ашгаас давж, намын дотоод зөрчил төрийн жинхэнэ зорилгыг бүдгэрүүлж эхлэх тэр мөч. Нам бол хэрэгсэл болохоос зорилго биш шүү дээ. Төр ч аль нэг нам, бүлэглэлийн өмч биш. Эрх мэдэл наймаалцдаг зүйл биш. Хэрэв бид энэ энгийн үнэнийг мартвал өнөөгийн энэ байдал аюулын шинжтэй болно.
Сүүлийн жилүүдэд би нэг зүйлд улам бат итгэх болсон. Улс орныг гадны аюул тэр болгон сүйрүүлдэггүй юм байна. Харин ард түмний төрдөө итгэх итгэл алдагдахад улс дотроосоо хэврэг болдог юм байна. Итгэлцэл алдагдах нь эдийн засгийн хүндрэл, гадаад дарамт, улс төрийн өрсөлдөөнөөс ч илүү ноцтой. Яагаад гэвэл төрийн жинхэнэ хүч нь захирах, эрхшээх хүчинд бус, иргэддээ “энэ төр биднийх, бидний төлөө байдаг, алдаа гаргасан ч засах чадвартай” гэсэн дотоод итгэл төрүүлж чаддагт оршдог. Өнөөдөр манай намд ч, ер нь Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, эсвэл фракцын зөрчил  биш ёс суртахууны сорилт гэж бодож байна. Бид төрийг юу гэж ойлгодог вэ? Албан тушаалыг юу гэж үзэж байна вэ? Олон нийтийн итгэлийг юугаар хэмжих вэ? Бидний улс төрийн тэмцэл улс орныг хүчтэй болгож байна уу, эсвэл ард түмний итгэлийг сулруулж байна уу? Энэ асуулт бүрийн цаана Монголын ирээдүйтэй холбоотой хариуцлага бий” гэсэн байна.
Ярилцлагын дэлгэрэнгүйг:Duuren.Life - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг ]]>
secret0721 Tue, 12 May 2026 14:27:21 +0800
Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж харж байна https://zaisantv.mn/index.php?newsid=1451 https://zaisantv.mn/index.php?newsid=1451
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Duuren.Life" сайтад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр "Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг" ярилцлагадаа намын дотоод асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Нам амьд байгаа бол сэтгэлгээний өөрчлөлт хөдөлгөөн зайлшгүй шүү дээ. Үзэл санааны зөрөлдөөн байж болно. Амьд, хөдөлгөөнтэй нийгэмд шинэ, хуучин хоёр заавал зөрчилдөнө. Тэгэхээр энэ бол бэрхшээл биш. Харин зөрчил ямар шинж чанартай, ямар зорилгын төлөө байна вэ, эцэстээ улс орноо хаашаа авч явах вэ гэдэгт л гол асуудал бий. Миний бодлоор гол аюул нь улс төрийн маргаан улс орны эрх ашгаас давж, намын дотоод зөрчил төрийн жинхэнэ зорилгыг бүдгэрүүлж эхлэх тэр мөч. Нам бол хэрэгсэл болохоос зорилго биш шүү дээ. Төр ч аль нэг нам, бүлэглэлийн өмч биш. Эрх мэдэл наймаалцдаг зүйл биш. Хэрэв бид энэ энгийн үнэнийг мартвал өнөөгийн энэ байдал аюулын шинжтэй болно. Сүүлийн жилүүдэд би нэг зүйлд улам бат итгэх болсон. Улс орныг гадны аюул тэр болгон сүйрүүлдэггүй юм байна. Харин ард түмний төрдөө итгэх итгэл алдагдахад улс дотроосоо хэврэг болдог юм байна. Итгэлцэл алдагдах нь эдийн засгийн хүндрэл, гадаад дарамт, улс төрийн өрсөлдөөнөөс ч илүү ноцтой. Яагаад гэвэл төрийн жинхэнэ хүч нь захирах, эрхшээх хүчинд бус, иргэддээ “энэ төр биднийх, бидний төлөө байдаг, алдаа гаргасан ч засах чадвартай” гэсэн дотоод итгэл төрүүлж чаддагт оршдог. Өнөөдөр манай намд ч, ер нь Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, эсвэл фракцын зөрчил  биш ёс суртахууны сорилт гэж бодож байна. Бид төрийг юу гэж ойлгодог вэ? Албан тушаалыг юу гэж үзэж байна вэ? Олон нийтийн итгэлийг юугаар хэмжих вэ? Бидний улс төрийн тэмцэл улс орныг хүчтэй болгож байна уу, эсвэл ард түмний итгэлийг сулруулж байна уу? Энэ асуулт бүрийн цаана Монголын ирээдүйтэй холбоотой хариуцлага бий" гэлээ. 
Эх сурвалж:www.polit.mn ]]>
secret0721 Tue, 12 May 2026 13:14:47 +0800
Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог https://zaisantv.mn/index.php?newsid=1450 https://zaisantv.mn/index.php?newsid=1450
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Duuren.Life" сайтад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр "Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг" ярилцлагадаа гадаад харилцааны асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хоёр хөршийнхөө Гадаад хэргийн сайд нартай итгэмжилсэн, найрсаг дотно, аливаа асуудлыг илэн далангүй ярилцдаг харилцаа бүрдүүлж чадсандаа баяртай байдаг. Бид хоёр талын айлчлалын хүрээнд, олон улсын арга хэмжээний үеэр гээд олон удаа уулзаж ярилцдаг. Одоо бүр тоогоо ч мартсан байна. Ийм ойр дотно харилцаа бүрдүүлснээр элдэв оршилгүйгээр, жишээ нь “Тантай танилцахад таатай байна” гэх сул оршилгүй  уулзаж, асуудалдаа шууд орж, илэн далангүй санал солилцдог. Аливаа уулзалтыг хийхэд “Энэ чинь том гүрний сайд шүү, дэргэд нь миний туршлага юу билээ” гэх мэтийг би огт тооцдоггүй. Яагаад гэвэл би Монгол Улсын Гадаад харилцааны сайд. Манай яам бол хоёр зуун дамнасан түүхтэй, эзэн Чингисээс улбаатай төрт ёсны уламжлал хийгээд шинэчлэлийн өргөн туршлагатай газар. Би хэлэлцээнд тогтсон жаягийг баримталдаг ч 100 жил ярьсан сэдвийг ч шинэ агуулгаар сэлбэж байх ёстой гэж үздэг. Ярилцагч талын “Яагаад” гэдэг асуултад яг таг хариулт, гарц, шийдлийг олох хариулт өгөх ёстой. Мэндлэхээс эхлээд гар бариад салах хүртэлх хэлэлцээний туршид би тайван байдаг. Ер нь айж сандардаг, сэтгэл нь догдолдог сайд нартай гар барихад л мэдрэгддэг юм.Энэ албанд тогтвортой ажилласнаар зөвхөн хоёр хөрш гэлтгүй маш олон орны Гадаад хэргийн сайд нартай шууд харилцах боломжтой болсон. Энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны нэг томоохон капитал гэж боддог. Үүгээр дамжуулан идэвхтэй гадаад бодлого, олон тооны айлчлал, яриа хэлэлцээ бодит биеллээ олсон" гэжээ. 
Ярилцлагын дэлгэрэнгүйг:Duuren.Life - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
Эх сурвалж:www.polit.mn ]]>
secret0721 Tue, 12 May 2026 13:13:55 +0800
Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг https://zaisantv.mn/index.php?newsid=1449 https://zaisantv.mn/index.php?newsid=1449
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Duuren.Life" сайтад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр "Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг" ярилцлагадаа цаг үеийн асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг " Ард түмнийг өглөө бүр улс төрийн хов жив, харлуулалт, өшөө авсан мэдэгдэл, авлигын дуулианаар биш, харин энэ улс урагшилж болно, бид хамтдаа илүү дээр амьдарч чадна гэсэн дотоод итгэлээр сэрээдэг төр л жинхэнэ төр байдаг. Энэ бол зүгээр мэдээллийн хэрэглээний өөрчлөлт биш. Энэ бол төр, нам, нийгмийн харилцаа ямар түвшинд очсоны шинж. Ард түмнийг урагш харуулахын оронд доош чангааж, нийтээр нь бухимдал, хорсол, хов живийн сэтгэлзүйд барьцаалж буй улс төр эцэстээ өөрийнхөө нэр төрийг унагадаг. Хамгийн аюултай нь хүмүүс аажмаар үүндээ дасчихдаг. Улс төрөөс хөгжил дэвшлийн тухай үг, том зорилгын тухай яриа, аз жаргалын тухай төсөөлөл биш, харин ээлжит дуулиан, ээлжит гүтгэлэг хүлээдэг болдог. Тэр үед улс төр үндэстнийг удирдах биш, түүний доод зөнг дагаж эхэлдэг. Энэ бол доройтол. Сэрүүлэг нь бос, ажилдаа яв, сур, бүтээ, хөгж, итгэ, хамтдаа урагшил гэж дуудах ёстой байтал одоо хэн нь хэнийг барив, хэн нь сүрдүүлэв, хэн нь юу цацав гэж дуудаж байна. Ийм сэрүүлэг эцэстээ ард түмнээ туйлдуулдаг, дөжрүүлдэг. Улс төрд итгэхээ больдог. Төрийг дорд үзэж эхэлдэг. Хөгжил дэвшлийн тухай том яриа ч хоосон сонсогддог. Улс төрийн зорилго жижигрэх нь ард түмнийг нэгтгэх өндөр санаа намын дотоод өс хонзон, эрх ашгийн мөргөлдөөнд дарагдаж байгаагийн шинж шүү дээ.Миний бодлоор Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албыг зүгээр нэг яамны сайдын албан тушаал гэж ойлговол дутагдалтай. Энэ бол улсын нэрийн өмнөөс үг хэлдэг, тусгаар тогтнолынхоо өмнөөс тайлбар өгдөг, түүхийнхээ өмнөөс хариуцлага үүрдэг алба. Манай орчин цагийн төрийн гадаад харилцааны суурийг тавьсан түүх бол анхны сайд Чин ван Ханддоржоос эхлээд эх орноо авч үлдэхийн төлөөх үйл хэрэг байсан. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, төр улсаа дэлхийд таниулахад гадаад хэргийн асуудал орших эс оршихын тэмцэл байлаа. Гэхдээ энд нэг зүйл нэмж хэлэх ёстой. Эх оронч байна гэдэг зөвхөн сүртэй үг хэлэхийг хэлдэггүй. Заримдаа эх орончийн хамгийн хэцүү дүр бол чанга хашгирах биш, харин дуугаа зөв хэмжээнд барьж, үгээ зөв мөчид хэлж, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг. Гадаад харилцааны сайдын алба ийм л алба" гэжээ. 
Ярилцлагын дэлгэрэнгүйг:Duuren.Life - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
Эх сурвалж:www.polit.mn ]]>
secret0721 Tue, 12 May 2026 13:13:16 +0800
Дорнын их яруу найрагчийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам болно https://zaisantv.mn/index.php?newsid=1448 https://zaisantv.mn/index.php?newsid=1448 П.ЛХАГВАЖАРГАЛ
 
Очирваанийн адистай хутагт хувилгаадын өлгий Завхан нутагт мэндэлсэн Дорнын их яруу найрагч Б.Явуухуланг мэдэхгүй, шүлгийг сонордоогүй монгол хүн үгүй болов уу. Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрсөн Алдархаан нутгийн хүү 1954 онд А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэж, дэлхийн утга зохиолын гал голомттой танилцаж, утга уянгын охь шимээр мэлмийгээ баясгаж, монгол, орос хэлээр уянгын шүлгээ хэвлүүлж байв. 1949 онд анхны шүлгээ хэвлүүлж байсан тэрээр 1959 онд “Мөнгөн хазаарын чимээ” номоороо яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан гэдэг. Түүний Би хаана төрөө вэ, Тэхийн зогсоол, Алаг дэлхийд төрсөн минь учиртай гээд дурдаад ханашгүй олон сайхан бүтээлийнх нь нэг яах аргагүй “Мөнгөн хазаарын чимээ” билээ.
Тэгвэл ирэх сарын 10-ны өдөр ХХ зууны манлай их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам болох ажээ. Завхан аймгийн нутгийн зөвлөл 2026 онд нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, алдартан суутнуудын үйл хэргийг алдаршуулах олон ажил төлөвлөсний нэг нь энэхүү яруу найргийн наадам юм. Тус нутгийн зөвлөл үргэлжлүүлэн Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга, баруун бүсийн “Их хурд” наадам болох ажээ.
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг Явуухулан сан, Завхан аймгийн яруу найрагч, орчуулагч судлаачдын “Мөнх огторгуйн чимэг” төв хамтран зохион байгуулж байна. Энэхүү яруу найргийн наадмаа Завхан аймгаар хязгаарлалгүй улсын хэмжээнд зохион байгуулж, шилдэг шүлэг шалгаруулах зорилготой байгаа бөгөөд ирэх жилээс олон улсын яруу найргийн наадам болгох зорилготой буйгаа зохион байгуулагчдын төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр мэдээлэл хийх үеэрээ илэрхийлсэн юм. Түүнчлэн нэрт яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээлийг алдаршуулж, өвлүүлэх, утга зохиолын хөгжлийг дэмжих, шилдэг яруу найрагчийг тодруулах, яруу найргийн шинэ өнгө төрхийг нээн илрүүлэх, аялгуут сайхан эх хэлээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг хүүхэд залууст таниулах зорилготой гэв.
 
“Бид шилдэг яруу найрагчийг бус шилдэг шүлгийг шалгаруулна”
 
Наадамд оролцох бүтээлийг тавдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Завхан аймгийн нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авч, тавдугаар сарын 10-нд “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг Улаанбаатар театрт албан ёсоор зохион байгуулна. Ингэхдээ бичгийн шатанд шалгарсан 21 уран бүтээлч тайзнаа шүлгээ унших бөгөөд чөлөөт болон хайрын тухай сэдэвтэй байх ажээ. Мөн тэргүүн байрын шагналын сан найман сая төгрөг, дэд байр таван сая төгрөг, гуравдугаар байр гурван сая төгрөг бол хоёр тусгай байр тус бүрд нэг сая төгрөг гардуулах юм.
Завхан аймгийн яруу найрагч, орчуулагч судлаачдын “Мөнх огторгуйн чимэг” төвийн тэргүүн Я.Отгонбаяр “Бид шилдэг яруу найрагчийг бус шилдэг шүлгийг шалгаруулна. Завхан аймгийн нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авсан шүлгүүдийг тусгайлан томилсон хоёр хүн кодолно. Кодолсон шүлгийг камерын хяналтад таван шүүгч уншиж, эхний ээлжид 21 яруу найрагчийг шалгаруулна. Манай “Мөнх огторгуйн чимэг” төв жил бүр “Отгонтэнгэрийн эгшиглэн” яруу найргийн уншлагаа Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд тав дахь жилдээ хийж байна. Д.Намдаг, Л.Ванган, Б.Явуухулан, Ц.Бавуудорж тэргүүтэй Монголын утга зохиолын ноён оргилууд Завхан нутгаас мэндэлсэн байдаг. Энэ утгаараа бид эдгээ гавьяатнуудаа алдаршуулахын сацуу шинэ залуу яруу найрагчдын шилдэг бүтээлийг түмэн олны хүртээл болгохыг зорьж байна” гэсэн юм.
Монголын зохиолч, яруу найрагчдын цөөнгүй нь түүнийг “Явуу багш” хэмээдэг. Тэдний нэг бол Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун билээ. Тэрээр багшийнхаа тухай “Би 1970 онд Монголын зохиолчдын эвлэлд элсэж, 1975 онд Завхан аймагт зохиогдсон “Уран үгсийн чуулган”-д оролцохоор очиход “Б.Явуухулангийн хөдөлмөр, алдрыг тэмдэглэх өдөр” Алдархаан суманд болж байв. Шүлэг бүтээл нь монгол ахуй, өв уламжлал, философийг шингээж, яруу найраг нь монгол үнэт зүйлийг агуулж байдгаараа хожим хойно ч амьд мэт үлджээ. Явуу багш маань их даруу, гоё хүн байлаа. Хэрэглэж буй юм, хэлж буй үг нь их чамин хүн байсан” гэсэн юм. Түүнчлэн яруу найргийн тухай “Монголын уран зохиолд хэдий бээр үлдэх бүтээлийг төрүүлье гэвэл уралдааны үнэлгээ зөв байх байх ёстой. Хүн өдөр бүр шилдэг яруу найраг бичээд байдаггүй. Миний үед, яруу найрагчд амьдралдаа таван сайн шүлэг бичсэн байхад тэр шүлгээрээ үлддэг гэдэг байлаа. Тиймээс энэ наадмыг гурван жил тутамд зохиовол илүү тохиромжтой юм уу” гэв.
Эх сурвалж: zms.mn]]>
secret0721 Wed, 22 Apr 2026 14:30:30 +0800
"Хүүхэд насанд хүргэх галт тэрэг" баримтат киноны үзвэр болно https://zaisantv.mn/index.php?newsid=1447 https://zaisantv.mn/index.php?newsid=1447
🎬 Документальный фильм «Поезд в детство» - приглашаем на показ
29 апреля в Русском доме в Улан-Баторе состоится показ документального фильма, основанного на реальной истории, которая связывает Россию и Монголию через десятилетия.
В центре сюжета - история учеников школы №18 1998 года выпуска. Спустя 30 лет они решают найти свою первую русскую учительницу, которая уехала из Монголии после распада советско-монгольского сотрудничества в 1991 году.
Они отправляются в Россию - чтобы сказать простое, но важное «спасибо» и пригласить её снова в Монголию.
Это не просто фильм - это:
- про память и благодарность
- про людей, которые остаются важными спустя годы
- про встречу, ставшую мостом между прошлым и настоящим
🎥 Картина создана российско-монгольской командой и документирует искренний поиск и долгожданную встречу героев.
📌 Проект реализован при поддержке Фонда президентских грантов
📌 Генеральный продюсер - протоиерей Евгений Старцев
Приглашаем всех, кто ценит живые истории, человеческие связи и настоящие эмоции.
📍 Когда: 29 апреля, 17:00
📍 Где: РЦНК, Улан-Батор]]>
secret0721 Wed, 22 Apr 2026 14:00:24 +0800
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо https://zaisantv.mn/index.php?newsid=1446 https://zaisantv.mn/index.php?newsid=1446 Арга хэмжээний үеэр үйлдвэрлэлийн салбарын хаягдал усны менежментийг сайжруулах, Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн шийдлүүдийг танилцуулж, төр болон хувийн хэвшил, усны чиглэлийн зөвлөх төлөөллүүд санал бодлоо солилцсон юм.
Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа арга хэмжээг нээж үг хэлсэн бол GCPF байгууллагын Санхүүгийн байгууллага хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Quang Duy Bui цахимаар холбогдон уур амьсгалын санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан юм. Мөн Монгол Улсын ус ашиглалт, хаягдал усны өнөөгийн байдал, эрх зүйн орчны талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон Ус сувгийн удирдах газрын төлөөллүүд мэдээлэл өглөө.

GOPA Tech байгууллагын олон улсын усны экспертүүд судалгааны ажлын тайланг танилцуулсан бөгөөд уг судалгаанд шингэн хүнс, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүний салбарын харилцагч байгууллагууд хамрагдсан юм. Судалгаанд Монгол Улсын цаг агаарын эрс тэс уур амьсгалд нийцсэн техник, технологийн шийдлүүд бүхий тайланг боловсруулсан нь онцлог байв.
Голомт банк цаашид усны нөөцийн тогтвортой менежмент, уур амьсгалд дасан зохицох чиглэлийн төслүүдийг дэмжин ажиллахаар дараах цэнхэр санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг шинээр танилцуулаад байгаа билээ.
  • Усны дэд бүтцийн зээл (Улсын төсвөөс санхүүжих усны байгууламж, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх ажлын гэрээг барьцаалан олгох гэрээний орлого барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн)
  • Саарал усны зээл (Ус дахин ашиглах тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах хөрөнгө оруулалт хийх зориулалттай зээлийн бүтээгдэхүүн)
  • Тогтвортой усан хангамжийн зээл (Усны нөөцийг хамгаалах, усыг үр ашигтай ашиглах, усны алдагдлыг бууруулах, бохир усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх эргэлт, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зээл) бизнесүүдийн тогтвортой шилжилтийг бодитойгоор дэмжин ажиллахаар зорьж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ





]]>
secret0721 Wed, 22 Apr 2026 14:00:24 +0800
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг яаж шийдэх вэ? https://zaisantv.mn/index.php?newsid=1443 https://zaisantv.mn/index.php?newsid=1443


 Зээл хүсэгч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулаагүй тохиолдолд өөрийн орон сууцаа барьцаалан, шинэ орон сууцны урьдчилгааг төлөх боломж бүрддэг.]]>
secret0721 Tue, 24 Mar 2026 15:10:45 +0800